Сангийн сайд ярилцлага өгөв
Хятадын Сангийн сайд Лю Күнь 22-ны өдөр болсон 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганаар хийсэн "Сайд нарын ярилцлага" арга хэмжээнд хэлэхдээ, энэ жилийн санхүүгийн идэвхтэй бодлого нь илүү үүрэг гүйцэтгэж, "чанар чансаа", "тоо хэмжээ" хоёр талыг чухалчлан, “Нэмж” “Хасах” хоёр зүйлийн арга бодлогыг хэрэгжүүлнэ гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ жил тахлын нөлөөгөөр санхүүгийн орлого буурах болно. Бид алдагдлыг 3.6% -иас дээш , өнгөрсөн оны мөн үеэс 0.8 нэгжээр нэмэгдүүлэн, 1 их наяд юань санхүүжилт нэмэгдүүлэхийг санал болгож байна. Төв санхүүгээс мөн цар тахлын эсрэг 1 их наяд юанийн тусгай бондыг тараах бөгөөд төв санхүүгээс төрийн төсвийн хөрөнгөөр нэг их наяд юанийн санхүүжилтийг шилжүүлсэн байна.
Нөгөө талаар аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй байх зорилгоор татвараас чөлөөлөн, зардлыг бууруулна. Ноднин Хятад улс нийт 2.36 их наяд юанийн татвараас чөлөөлөн, зардлыг бууруулсан юм. Энэ нь тогтолцооны талын байршуулалт мөн бөгөөд энэ онд үргэлжлэн хэрэгжүүлнэ. Цар тахлын нөлөөг зохицуулахын тулд намын төв хороо, Төрийн зөвлөл татвараас чөлөөлөн, зардлыг бууруулах багц бодлого хэрэгжүүлэх бөгөөд энэ онд татварыг хөнгөлж, зардлыг бууруулах хэмжээ 2.5 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна гэжээ.