Хамгаалалтын малгайг үнэгүй түрээслүүлж байна
2020-05-22 17:13:29
Хайнань мужийн Чюнжүн сяны замын цагдаа нар "Каск үнэгүй түрээслэх" цэг ажиллуулж байна.
Хөдөө орон нутагт зам харилцаа сайжирч, мотоциклтой зорчих нь хөдөөгийн хүмүүсийн сонголт болж байна. Тэдний аюулгүй байдлыг бодолцон, хамгаалалтын малгай өмсөхийг ухуулахын тулд замын цагдаа нар мотоциклоор зорчихдоо хамгаалалтын малгай өмсөөгүй иргэдийг саатуулан, холбогдох хуулийн тогтоолыг суралцуулаад үнэгүй малгай түрээслүүлж байна. Тэд иргэний үнэмлэхээрээ малгай түрээсэлж, 72 цагийн дотор буцаах юм байна.
Н.Пүрэвжав