Ажлаар хангахыг тогтвортой байлгах хэрэгтэй
Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба 22-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ оны засгийн газрын ажлын тайланг туурвих хэсгийн гишүүн уг тайлан дахь эдийн засгийн өсөлт, ажлаар хангахыг ахиулах, иргэдийн амьжиргааг баталгаажуулах зэрэг халуун цэгийн асуудлаар тайлбар хийлээ.
Өнгөрсөн онуудтай адилгүй нь гэвэл энэ оны засгийн газрын ажлын тайланд бүтэн жилийн эдийн засгийн өсөлтийн зорилтыг дэвшүүлээгүй, үүнд холбогдуулан тайланг туурвих хэсгийн гишүүд, төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны газрын намын дугуйлангийн гишүүн Сүнь Гөжүнь танилцуулж хэлэхдээ,
Зуршил ёсоор засгийн газрын ажлын тайланд жил бүр ДНБ-ны өсөлтийн зорилтыг дэвшүүлдэг. Харин энэ онд яагаад эдийн засгийн өсөлтийн зорилт дэвшүүлээгүй вэ? Хамгийн том шалтгаан нь тодорхойгүй хүчин зүйлээс болсон юм. Бүтэн жилийн өсөлтийн хурд чухам ямар байхыг одоо төсөөлөхөд бэрх байгаа юм. Нэгд, дэлхийн шинэ коронавирусийн хижгийн байдал чухам ямар болох нь тодорхойгүй байж, дэлхийн хэмжээнд халдвар авсан хүний тоо 5 саяыг давжээ. Хижиг цаашид ямар болох, хижиг дахин дэлгэрэх эсэхийг хэн ч төсөөлөхийн аргагүй байгаа юм. Энэ асуудлыг төсөөлөхийн аргагүй байгаа учраас хижигтэй тэмцэх арга хэмжээнд ямар тохируулалт орохыг мэдэхийн аргагүй байгаа юм. Хоёрт, дэлхийн эдийн засгийн байдлыг төсөөлөхөд бэрх байна. Нэгдүгээр улиралд дэлхийн гол гол эдийн засгийн цогцын эдийн засаг ихээхэн сөрөг өсөлттэй гарч, дэлхийн эдийн засаг ноцтой уналтад орж, уналт нь өнгөрсөн зууны 20-30-д онуудын эдийн засгийн их хямралаас дутмааргүй хэмжээнд хүрчээ. Хэрэв бид бодит зорилт тогтоовол тухай үед бодит байдалтайгаа ихээхэн зөрөөтэй болж, гол ажлуудыг маань нөлөөлөх болно гэжээ.
Сүнь Гөжүн хэлэхдээ, эдийн засгийн өсөлтийн бодит зорилт тогтоогүй нь эдийн засгийн өсөлтийг чухалчлахгүй байна гэсэн үг биш, мөн ч эдийн засгийг цаашид унагаана гэсэн үгбүр ч биш гэжээ.
Засгийн газрын ажлын тайланд дурдахдаа, эдийн засгийн тогтвортой байдал нь бүх талын ажилд холбогдож байна гэсэн нь маш чухал үг юм. Энэ оны засгийн газрын ажлын тайланд ажлаар хангах тухай 39 удаа дурдсан байна. Энэ талаар засгийн газрын ажлын тайланг туурвих ажлын хэсгийн хариуцлагатан төрийн зөвлөлийн судалгааны газрын дарга Хуан Шөүхүн хэлэхдээ, энэ онд бид өнгөрсөн оны үндсэн дээр татвар хураамжийг 2.5 триллион юаниар буурууллаа. Бас бусад бодлогуудыг хэрэгжүүллээ. Үүний зорилго нь ажлаар хангахыг тогтворжуулахын төлөө юм. Ажлаар хангахыг тогтворжуулбал сая иргэдийн амьжиргааг баталгаажуулж чадна. Энэ бол хамгийн чухал үүрэг юм гэжээ.
Засгийн газрын ажлын тайланд бас дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх стратеги хэрэгжүүлнэ гэж дэвшүүлжээ. Энэ тухай Хуан Шөү хэлэхдээ,
Хятад улс 1 тэрбум 400 сая хүн амтай, өнгөрсөн онд бид хүн тутмын ДНБ 10 мянган ам доллараас давлаа. Энэ нь бид дэлхийн хамгийн том хамгийн их хэрэглээний нөөцтэй зах зээлтэй гэдгийг харуулж байгаа юм. Үүний зэрэгцээ Хятад улс шинээр хөгжиж буй аж үйлдвэрийн, хотжилтын, мэдээлэлжүүлэлтийн, хөдөө тосгоны орчин үеийн байгуулалтын хөгжлийн шатанд оршиж буй юм. Энэ дөрвөн шинэ орчин үеийн байгуулалт нь өөр өөрийн шаардлагатай байж, үүнд үр ашигтай хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ байна. Ийм учраас хэрэглээний асар их эрэлт хэрэгцээ, хөрөнгө оруулалтыг асар их эрэл хэрэгцээ нийлээд асар том дотоодын эрэл хэрэгцээг бий болгож байгаа юм. Эдгээр нөөцийг үр ашигтай дайчилж чадвал эдийн засгийн өсөлтөд урт удаан бөгөөд хүчирхэг дайчлах хүч хангах болно. Ийм учраас засгийн газрын ажлын тайланд дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх стратеги хэрэгжүүлнэ гэж дэвшүүлсэн юм гэжээ.