Шинжлэх ухаан техникийн эх баялгийг анхан шатанд хүргэх хэрэгтэй

2020-05-22 20:51:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын төв засгийн газар 22-нд төрийн дээд эрхт байгууллагад засгийн газрын оны тайланг хянах хэлэлцүүлэхээр өргөн барихдаа, ядуурлаас ангижруулах бэрх асуудлыг зохицуулах ажлыг тууштай хийж, үлдсэн ядуу сянь болон тосгоныг ядуурлаас ангижруулах алхаагаа түргэтгэж, ядууг тэтгэх аж ахуйн нэгжийг сэргээн хөгжүүлэх зэрэг ажлын байршуулалтыг дэвшүүлсэн байна. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Жянши мужийн шинжлэх ухааны нийгэмлэгийн дарга Ши Кэ Ньюс Радиод өгсөн ярилцлагадаа, ажил үйлдвэрлэлээ сэргээх+ажил үйлс бүтээх хөгжлийн шинэ загварыг нээж, шинжлэх ухаан технологийг анхан шатанд буулгаж, улс орны хөгжлийн зорилтыг биелүүлэхэд тус дөхөм


УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Жяши мужийн шинжлэх ухаан техникийн нийгэмлэгийн дарга Ши Кэ санал болгохдоо, шинжлэх ухааны инноваци болон аж үйлдвэрийн гинжин хэлхээний уялдааг ахиулж, шинжлэх ухаан техникийн эх баялгийг анхан шатанд буулгах ёстой гэжээ.

Тэр хэлэхдээ, ажил үйлдвэрлэлээ сэргээж, хаврын тариалалтыг хийх явцдаа бид зарим мэдлэг болон технологийг аж ахуйн нэгж болон хөдөө тосгонд хүргэх хэрэгтэй. Бид нэн олон хүн, техник болон аж үйлдвэрийг үр ашигтай уялдуулж, инноваци хийх хэрэгтэй. Хөдөө тосгонд бид үйлдвэрлэлийн техникийн талын хүндрэлтэй асуудлыг эмхтгэн цуглуулж, тал талын шинжлэх ухаан технологийн ажилтныг цуглуулж түүнийг тариан талбайд хүргэж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн талын зарим мэдлэгийг хялбарчлан таниулж буйг юм гэжээ.

Ши Кэ хэлэхдээ, ядуурлаас ангижруулахын зангилаа нь аж үйлдвэрийн хөгжил юм гэжээ. Тэр танилцуулж хэлэхдээ, Жянши мужийн шинжлэх ухаан техникийн салбарынхан энэ онд ядуу шяньтай тулан ажиллаж, ядуу шяны иргэдэд туслан техникийн асуудлыг нь зохицуулан, тухай орон нутгийн аж үйлдвэрийн хөгжилд тусаж байна. Эдгээр арга хэмжээ нь орон нутгийн захиргаа болон иргэдийн талархлыг хүлээж буй юм гэжээ.

тэр хэлэхдээ, энэ онд бид зарим ядуу шяньтай санаачилгатайгаар туслан, тэдний аж ахуйн хөгжлийн явц дахь гол гол хүндрэл бэрхшээлүүдийг нь захидлаар асууж лавлан, дараа нь мужийн дотоодын холбогдох мэргэжилтнүүдийг зохион байгуулж, ядуу шяньд хүрч тулж ажиллуулсан юм. Үүнийг орон нутгийн захиргаа талархан дэмжиж, ард иргэд ч талархан хүлээн авч байна. Учир нь тэдний техникийн талын зарим хүндрэл бэрхшээлийг зохицуулж, тэдний аж ахуйн нэгжийн хөгжилд ч маш сайн ахиулах үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.


Аж ахуйн нэгжүүд их өгөгдөл, ухаалаг техник зэрэг шинэ техник болон аж ахуйн уялдаагаар дамжуулан үр ашгаа дээшлүүлэхийг урамшуулж байна гэж тэр хэллээ.

Ши Кэ бас санал болгохдоо, нийт иргэдийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэхийг түргэтгэх ёстой гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ