Хятад улсад бүтэн жилийн зорилтоо биелүүлэх хүчин чадал бий  

2020-05-22 21:06:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жил бүр хийдэг Хятадын засгийн газрын ажлын тайлан бол тухайн жилийн эдийн засгийн хөгжил, бодлогын чиг хандлагын чухал үзүүлэлт юм. 22-нд Хятадын засгийн газраас хамгийн дээд эрхт байгууллага болох БХАТИХ-д өргөн барьж хянан хэлэлцүүлэх 2020 оны засгийн газрын ажлын тайланд, бүтэн жилийн эдийн засгийн өсөлтийн бодит зорилтыг тодорхой дурдаагүй, харин энэ онд хөдөлмөр эрхлэлт, иргэдийн амьжиргааг тэргүүлэх байранд тавьж, ядууралтай тэмцэх ажилд ялалт байгуулж,чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтыг биелүүлэхийг онцолсон бөгөөд хот, сууринд шинээр ажлын байр бий болгох, оршин суугчдын хэрэглээний үнэ зэрэг макро эдийн засгийн зохицуулалтын салбарын талаар тоон үзүүлэлт гаргахыг санал болгосон байна. Энэхүү зорилтын системүүд нь энэ оны Хятад улсын эдийн засаг, нийгмийн ажилд зохицуулалт, чиг хандлагыг тодорхойлж өгснийг харж болно.

Тэгвэл энэ оны засгийн газрын ажлын тайлан яагаад эдийн засгийн өсөлтийн талаар тодорхой зорилт тавиагүй вэ? энэ нь эдийн засгийн хууль дүрмийг хүндэтгэж буйг харуулж байна. Одоогоор цар тахал дэлхий даяар газар авч, дэлхийн эдийн засаг хүнд байдалд ороод байна. Олон улсын валютын сан 4-р сард гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан”-д энэ оны дэлхийн эдийн засаг 3 хувир буурна гэж төсөөлсөн нь дээр зууны 30-аад оны үеийн их хямралаас хойших хамгийн муу эдийн засгийн бууралт болсон байв. Тайланд тэмдэглэсэнчлэн, дэлхийн даяар тархсан халдварын байдал болон эдийн засаг, худалдааны тодорхой бус байдал байдал маш их байгаа бөгөөд Хятад улсын хөгжил зарим урьдчилан төсөөлөхийн аргагүй хүчин зүйлүүдтэй тулгарч байна. Иймэрхүү нөхцөлд, эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт тогтоохгүй байх нь Хятадын засгийн газрын баримталсаар ирсэн үнэн бодит хэв суртлыг харуулж байгаа юм. Энэ нь Хятадын ард түмний бүтэн жилийн зорилго, үүргээ биелүүлэхийн тулд илүү хичээл зүтгэл гаргахад тустай юм.

Олон төрлийн зорилт, үүргээ биелүүлэхийн тулд Хятадын засгийн газар энэ онд, макро бодлогын хэрэгжилтийн эрч хүчийг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой байлгах. Өөрчлөлтөд түшин зах зээлийн эрч хүчийг сайжруулж, хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг нэмэгдүүлэх. Дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлж, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг хурдтай өөрчлөлтийг дэмжих. Ядуурлыг бууруулах зорилтыг биелүүлж, хөдөө аж ахуйн ургац хураалтыг нэмэгдэх. Илүү өндөр төвшин бүхий гадаадад нээлттэй байлгахыг дэмжиж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах. Иргэдийн амьжиргааг баталгаажуулж, нийгмийн ажил төрлийн шинэчлэлийн хөгжлийг дэмжих зэрэг 6 зорилтыг дэвшүүлсэн байна.

Коронавирусийн халдвар нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн юм.Гэхдээ амь насыг дээдлэхийн хувьд Хятад улс асар их үнэ цэнэ гаргах нь дүйтэй юм. Хижиг халдварыг хамгийн доор хэмжээнд хүртэл буруулахын тулд энэ оны засгийн газрын ажлын тайлан тодорхой бодлого, арга хэмжээг санал болгосон нь маш хүмүүнлэг чанарыг харуулж байна.

Түүнчлэн 2020 онд аж ахуйн нэгжүүдийн татвар төлбөрийг 2.5 их наяд юаниар хөнгөлнө гэж тайланд дурдсан нь зах зээлийн гол цогц, тэр дундаа жижиг, дунд оврын аж ахуйн нэгжийн хөгжилд тулгараад буй асуудлыг зохицуулахад ашигтайгаар барахгүй, цаашлаад иргэдийг ажлаар хангах, иргэдийн амьжиргааны үндсэн баталгааг хангахад ч ашигтай юм. Тайланд мөн гол чухал ажил төрлийн салбар, гол чухал бүлгийг ажлаар хангах тухай маш нарийн тохируулга хийсэн нь цар тахлын нөлөөнд хүнд өртсөн бүс нутгийн их дээд сургууль төгсөгчид, хот орж хөдөлмөр эрхлэх тариачдыг ажлаар хангахад ашигтай. Мөн дотоод хэрэглээг нэмэгдүүлэх стратеги нь иргэний амьжиргааг гол байранд тавьж, хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг үр ашигтай нэгтгэх болохоор гадаад орчин тогтворгүй байгаа нөхцөлд Хятад улс хөгжлийн уян хатан чанар, үндэс сууриа бэхжүүлэхэд ашигтай юм.

Үүнээс гадна, хэрэглээг идэвхжүүлэхээр дамжин ядуурлыг арилгах, ядуусыг тэтгэх ажил төрлийн салбарыг дэмжих, ядуу амьдралтай хүмүүсийг нүүлгэж төвхнүүлэхээр дамжин амьжиргааг нь сайжруулах зэрэг цогц арга хэмжээнүүдийн гол үүргийг биелүүлэх нь Хятад улс товлосон хугацаандаа ядуурлыг арилгах зорилтоо биелүүлэхэд ашигтай юм. Тайланд мөн улам өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжих болно гэж дурдсан нь гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулахад ашигтай, тэр дундаа цар тахлын Хятад улсын гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтад учруулсан сөрөг нөлөөг буруулах, цаашлаад даян дэлхийн итгэл найдварыг нэмэгдүүлж, дэлхийн эрэлт хангамжийн гинжин хэлхээг тогтворжуулахад ашигтай юм.
Пакистаны Олон улсын харилцаа судлаач Абдул Рехман Шах, “цар тахлаас болж Хятад улсын эдийн засгийн хурд богино хугацаанд саарсан нь үнэн, гэвч эргээд сэргэх нь ч лавтай. Онцгойлон засаглалын маш чанга хүчин чадамжтай Хятад улс өндөр түвшний нэгдэлтэй, тогтвортой төлөвлөгөөг боловсруулах болохоор эдийн засаг нь удахгүй сэргэж хөгжих болно. Үнэндээ урт хугацаанд тогтвортой хөгжих Хятадын эдийн засгийн ерөнхий чиг хандлага ерөөс өөрчлөгдөөгүй, Хятад улс хөгжлийн стратегийн чухал боломжтой цаг үедээ байсаар байна. Онцгойлон улс төрийн өвөрмөц тогтолцоо, давуу тал, эдийн засгийн гүн зузаан үндэс суурь, зах зээлийн асар том нөөц боломж, 1 тэрбум 400 сая ард түмний эв санааны нэгдэл зэргийг бодолцох юм бол хатуу бэрхийн ард лавтай гарч, оны хөгжлийн зорилтоо биелүүлж, дэлхийн эдийн засгийн хөгжилд улам их хүчин зүтгэл оруулах нь лавтай юм” гэжээ . Ренчинсоо


   

Их уншсан

холбоотой мэдээ