Олон талт үзэл болон олон улсын харилцааны ардчиллын зарчмыг баримтална
23-н, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо хэлэхдээ, өнөөдөр олон улсад худалдааг ивээх үзэл газар авч байгаа ч бид түүхийн зөв талыг дэмжиж, олон талт үзэл болон олон улсын харилцааны ардчиллын зарчмыг баримтлан, нээлттэй, хамтран ажиллах, хамтдаа хожих зарчмаар хөгжлийг урагшлуулан, эдийн засгийн даяаршлыг нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа хожих чиглэлд хөгжүүлэн, дэлхийн нээлттэй эдийн засгийг бүтээн байгуулах болно гэжээ.
Мөн өдөр Ши Жиньпин дарга УТЗЗ-ийн 13 дахь сонгуулийн III хуралд оролцож буй эдийн засгийн салбарын хамтарсан багийн гишүүдтэй уулзаж, тэдний саналыг сонслоо. Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засаг хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөх, эдийн засгийн бүтцээ сайжруулах, өсөлтийн хөдөлгөх хүчээ сэлбэх чухал шатанд байж, эдийн засгийн хөгжлийн ирээдүй гэгээн саруул байгаа хэдий ч бүтцийн, тогтолцооны болон үе мөчлөгийн асуудлаас болсон бэрхшээл сорилтод тулгамдаж, дээрээс нь шинэ коронавирусийн халдварын улмаас Хятадын эдийн засгийн эргэлтэд дарамт ихтэй байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, 2020 онд 52 сянь, 2707 ядуу тосгон болон бүртгэлтэй ядуу иргэнээ бүгдийг ядуугаас ангижруулахыг баталгаажуулан, ажлын байраар хангах, амьдралын үндсэн баталгааг сайжруулан, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн бэрхшээлийг даван туулахад туслах хэрэгтэй гэжээ.