Хятад улс нээлттэй байдлаа өргөжүүлэхийг сайшааж байна

2020-05-24 12:06:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хоёр чуулган дэлхий нийтийн анхаарлыг татаж, мөн Африкчуудын хүсэл хүлээлтийг дагуулж байна. Сүүлийн үе Хятадын төв радио телевизийн сурвалжлагчид Өмнөд Африк, Нигери, Марокко зэрэг орнуудын эрдэмтэн судлаач, Африкийн олон элч нартай ярилцлага хийж, тэд Хятад улс нээлттэй байдлаа өргөжүүлж, аж үйлдвэрийн гинжин хэлхээний хангамжийг тогтворжуулан, нээлттэй байдлаар шинэчлэлийг хөгжүүлж байгааг өндөр үнэлэв.

Герт Гроблер бол Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны яамд ажиллаж байсан экс өндөр албан тушаалтан бөгөөд хагас зуун жилийн турш дипломат ажлыг хийж ирсэн юм. Тэрээр ярилцлагын үеэр хэлэхдээ, Хятадын засгийн газрын энэ жилийн ажлын тайланд эдийн засгийн өсөлтийг хөгжүүлэх тодорхой зорилт тавигдаагүй, энэ нь тахлын нөхцөл байдалд Хятадын гаргасан үндэслэлтэй, шинжлэх ухааны шийдвэр юм. Хятадын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөхгүй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, худалдааны ивээх үзэл өндийж байгаа үеэр орнууд худалдааны ивээх үзэл болон ганц талт байдлыг эсэргүүцэж, олон талт, хоёр талт нээлттэй байдлын түвшинг дээшлүүлэн, бүх улс орнуудын эдийн засгийн холбоо, интеграцийг дэмжиж, нээлттэй эдийн засгийг хамтад нь байгуулах ёстой. Улс орнууд өөрсдийн нээлттэй байдлаа харгалзан эдийн засгийг идэвхтэй хөгжүүлж, глобал засаглалд оролцох ёстой гэв .

23-нд Мароккогийн Африк Хятадын хамтын ажиллагаа, хөгжлийн нийгэмлэгийн захирал Нассер Бушиба ярилцлага өгөхдөө, Хятад улс "Бүс ба зам" -ийг өндөр чанартай хамтдаа байгуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгож, хөнгөвчлөх чиглэлээр тодорхой зохицуулалт хийсэн, маш бодитой, чиглэсэн чанартай юм. Мароккогийн олон салбарынхан "Бүс ба Зам" санаачилгыг идэвхтэй хүлээж авч, Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэв.

Их уншсан

холбоотой мэдээ