Дэлхийн нээлттэй эдийн засгийг дэмжинэ

2020-05-24 16:41:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин 23-нд болсон Бүх Хятадын УТЗЗ-ийн эдийн засгийн салбарын нэгдсэн багийн гишүүдтэй уулзах үеэр хэлэхдээ, одоогийн байдлаар олон улсын хэмжээнд худалдааг ивээх үзэл газар авч байгаа хэдий ч Хятад улс олон талт үзэл баримтлал болон олон улсын харилцааг ардчиллын замаар хөгжүүлэхийг дэмжиж, нээлттэй, хамтран ажиллаж хамтаар хөгжих баримтлалын дагуу эдийн засгийн даяаршлыг нээлттэй, хүлээцтэй, хүртээмжтэй, тэнцвэртэй чиглэлээр хөгжүүлж, дэлхийн нээлттэй эдийн засгийг бий болгоход түлхэц үзүүлэх болно гэлээ.

Тэрээр, Хятад улс аж үйлдвэрийн гинжин хэлхээний хангамжийн аюулгүй байдлыг хангаж, томоохон эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар хичээн ажиллах болно гэж тэмдэглэлээ.

Их уншсан

холбоотой мэдээ