Энэ онд чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулж чадах уу?

2020-05-24 17:00:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 22-ны өдөр 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын III чуулган нээлтээ хийлээ. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайлан хийж, энэ оны хөгжлийн зорилт, ажлын төлөвлөлтийг дэвшүүлэв.

Засгийн газрын ажлын тайланд тэмдэглэхдээ, Хятад улс урьд өмнө байгаагүй эрсдэл сорилтод нүүрлэж байна. Олон улсын байдлаас үзэхэд, цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг ноцтой уналтад орж, олон улсын худалдаа хөрөнгө оруулалт авчиж эхэлээд байна. Дотоодын байдлаас үзэхэд дотоодын хэрэгцээ, хөрөнгө оруулалт, экспорт буурч, ажлаар хангах дарамт их болж байна гэжээ.

Цар талахын нөлөө болон эдийн засгийн байдалд тогтворгүй хүчин зүйл их байгаагаас шалтгаалан Засгийн газар энэ оны эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй. Хятад улс 1990 оноос хойш жил бүр нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж ирсэн. Харин энэ жил цар тахлын нөлөөнөөс болж “хоёр чуулган”-аа хойшлуулан хуралдуулсан бөгөөд анх удаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилт дэвшүүлээгүй.

Засгийн газрын ажлын тайланд тэмдэглэхдээ, энэ онд ажлаар хангах, ардын амьжиргааг эн тэргүүнд баталгаажуулж, ядууралтай хийж буй тэмцэлд ялалт байгуулж, тал бүрээр дундаж чинээлэг нийгмийг байгуулах зорилт үүргээ биелүүлэх болно гэжээ.

Хятадын эдийн засаг цар тахлын эсрэг хөл хорио, хязгаарлалтаас шалтгаалан энэ 2020 оны эхний улиралд 6.8 хувиар агшсан байна. Иймээс эдийн засгийн зорилтыг хэт өндөр тогтоовол сүүлийн хагас жилийн дарамт маш их болох болно. Үүний эсрэгээр уг зорилтыг хэт багаар тогтоовол зах зээлийн урьдчилсан төсөөлөлд нөлөөлөх болно.

Чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах гэсэнгүй ардын амьжиргаа, ажил олголт зэргийг батлахад эдийн засгийн өсөлт тулгуур болдог. Иймээс эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлэхгүйгээр энэ оны бодит байдал, эдийн засгийн хөгжлийн жам хуульд үндэслэн үнэн мөнөөр цаг тухайд нь шийдвэр гаргах нь маш чухал.

Мөн бүх хүчээ төвлөрүүлэн "Ажил олголт, банк санхүү, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалт, урьдчилан төсөөлөл зэргийг тогтвортой байлгаж", "Оршин суугчдын ажлын байр, иргэдийн үндсэн амьжиргаа, зах зээлийн үндсэн цогц, үр тариа эрчим хүчний аюулгүй байдал, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, хангамжийн гинжин хэлхээ, үндсэн шатны үйл ажиллагаа зэргийг батлах”-ыг биелүүлэхэд ихээхэн ашигтай. Хүмүүс заавал тоог хөөцөлдөхгүй, харин анхаарлаа хүмүүсийн амьжиргааны асуудалд тавьж, бодит асуудлыг шийдэх ёстой юм.

Энэ нь ч нийгэм нийтийг хөгжлийн дутагдалтай талаа нөхөж, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах зорилтоо товлосон хугацаанд нь биелүүлэхэд үндэс болох юм.

Сүүлийн жилүүдэд Хятад улсын эдийн засаг өндөр хурдаар хөгжихийн зэрэгцээ хөгжлийн чанарыг анхаарч байна. Эрсдэлээс сэргийлэх, ядуурлаас ангижруулах, бохирдлоос сэргийлэх зэрэг ажилд чухал амжилт гаргасан. Эдгээр нь Хятадын эдийн засгийг багтаамжтай, хүртээмжтэй болгосон. Нөгөө талаар 2020 он гарснаар, Хятад улс зах зээлийн шаардлагын дагуу өөрчлөлтийг түргэтгэж, өөрчлөлт нээлтийн ашгийг дайчлан зах зээлийн идэвхжлийг бий болгох болно.

Олон жилийн хөгжлийн дараа Хятад улсын нийгэм эдийн засгийн хөгжил бат бэх материалийн үндэс суурьтай болсон байна. 13-р таван жилийн төлөвлөгөөнийхөө зарим зорилтыг урьдчилан биелүүлэв. Эдгээр нь Хятад улсад энэ онд чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулахад итгэл найдвар олгож байна.

Их уншсан

холбоотой мэдээ