Ши Жиньпин: Шинэ нөхцөл байдалд Хятадын шинэ давуу талыг бий болгох хэрэгтэй

2020-05-24 17:51:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бүх Хятадын УТЗЗ-ийн жил тутмын ээлжит чуулган Бээжинд зохиогдож байна. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 23-нд, эдийн засгийн салбарын хамтарсан багийн хэлэлцүүлэгт оролцов. Тэрээр хэлэхдээ, Хятад улс дотоодын эрэлт хэрэгцээг хангах асуудлыг хөгжлийн бүх явцад чухалчлан үзэж, дотоодын эрэлт хэрэгцээний иж бүрэн системийг бүтээн байгуулж, инновацийг түргэтгэн, дижитал эдийн засаг, ухаалаг үйлдвэрлэл зэрэг стратегийн чанартай шинэ хөгжиж буй үйлдвэрлэлийг дэмжин, шинэ өсөлтийн цэгийг өргөтгөн, дотоодын эргэлтээр гол болгон гадаад дотоодын эргэлтийг хослуулсан хөгжлийн шинэ байдлыг алхам дараатай бий болгон, шинэ нөхцөл байдалд Хятад улс олон улсын хамтын ажиллагаанд оролцох, өрсөлдөх шинэ давуу талыг бий болгох хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засгийн эргэлтэд ихээхэн дарамт тулгарч, олон улсын тогтворгүй, тодорхойгүй орчин нөхцөлд хөгжлийн гарц хайхаар хичээн ажиллах хэрэгтэй. Хятадын эдийн засгийн нөөц хүчин ихтэй, уян хатан чанартай, эргэлтийн орон зай ихтэй бөгөөд бодлогын хүчин зүйл олон зэрэг үндсэн онцлог байдал өөрчлөгдөхгүй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ