Тариачдаа заавал дэмжих хэрэгтэй

2020-05-24 17:59:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бүх Хятадын УТЗЗ-ийн жил тутмын ээлжит хурал Бээжинд болж байна. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 23-нд эдийн засгийн салбарын нэгдсэн багийн гишүүдтэй уулзав. Тэрээр, нийгэм нийтээрээ чинээлэг амьдрахад Хятадын тариаланчдын хөдөлмөрөөс салж чадахгүй гэлээ.

Ши Жиньпин: Шинэ коронавирусийн сөрөг үр дагаврыг даван туулж, ядуурлыг бууруулах зорилтоо тууштай хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллах ёстой гэв. Тэрээр хэлэхдээ, 1.4 тэрбум хүн амтай Хятад улсын хувьд хөдөө аж ахуйн үндэс суурийг хэзээ ч сулруулж болохгүй. Шинэ нөхцөл байдалд бид Хятад улсын хөдөө аж ахуйн хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд сайтар анхаарч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бүтэц, эрсдлийг даван туулах хүчин чадал, хөдөө аж ахуйн орчин үеийн хөгжлийг эрчимжүүлэх зэрэгт анхаарлаа гол хандуулах хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ