Төв хорооноос Хүбэй мужид дэмжлэг үзүүлнэ хэмээн онцлов
БХАТИХ-ын жилийн ээлжит хурал Бээжинд зохиогдож байна. 24-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хүбэй мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, төв засгийн газар, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд Хүбэй мужийн халдварын дараах сэргэн босголтод дэмжлэг үзүүлж, бодлогын давуу талыг хөгжлийн давуу тал болгон өөрчлөхийг онцлов.
Хятад улсын халдвар хамгийн хүнд, хяналт тавьсан хугацаа хамгийн урт мужийн хувьд Хүбэй мужийн эдийн засгийг сэргээхэд ихээхэн хүндрэл тулгарч байна. 4-р сарын 29-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо тусгай хуралдаж, Хүбэй мужийн хөгжлийг дэмжих багц бодлого боловсруулан, санхүүгийн татвар, банкны зээл, гадаад хөрөнгө оруулалт зэрэг талаар тодорхой арга бодлого хэрэгжүүлэхээр тохирсон юм.