Дэлхий нийтээр цар тахлын эсрэг тэмцэхэд шинжлэх ухааны үндэслэл хангаж байна
5-р сарын 23-ныг хүртэлх байдлаар, COVID-19 цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд 5.1 сая гаруй хүн халдвар авч, 330 мянга гаруй өвчтөн нас барав. Аюул түгшүүртэй энэ удаагийн цар тахлын өмнө, вакцины судалгааны ахиц байдал дэлхий нийтийн анхаарлын төвд орж байна. 22-нд Хятадын судалгааны баг Английн анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд дэлхийд анхдагч COVID-19 цар тахлын эсрэг вакцины хүний туршицын үр бүтэмжийг нийтэлжээ. Ийм төрлийн вакцин аюулгүй, түүнчлэн хүний бие маш түргэхэн дархлаатай болоход нь сэдэлт өгөх чадвартай гэдгийг эхний хугацааны клиникийн туршицын үр бүтэмж харуулжээ. УТЗЗ-ийн гишүүн, Хятадын ШУА-ийн академич Рао Зи-хэ хэлэхдээ, манай улсын эрдэмтэн нарын судалгааны ажил цар тахлын эсрэг олон улсын үйл ажиллагаанд чухал шинжлэх ухааны үндэслэл хангаж байна гэжээ.
Рао Зи-хэ: энэ удаагийн цар тахлын хугацаанд Хятад улсын эрдэмтэн нар вакцин судлан бүтээх талаар аденовирусын векторын вакцин, идэвхигүй вирусын эсрэг вакцин зэрэг маш чухал судалгааны ажлууд өрнүүлж байгаа бөгөөд бүгд дэлхийн тэргүүний түвшинд хүрэв гэж танилцуулан хэлэв.