Олон улсын хамтын нийгэмлэг хоёр чуулганд анхаарал хандуулж байна
Сүүлийн үед олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсын хоёр чуулганд ихэд анхаарал хандуулж байна. Энэ онд дэлхийн эдийн засаг COVID-19 цар тахлын нөлөөнд өртөв. Хятад улсын хоёр чуулган нь Английн эдийн засгийн салбарынхны анхаарлыг татсан байна. Английн засгийн газрын Төрийн болон хувийн компанийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны зөвлөгөө өгөх зөвлөлийн өмнөх дарга асан Жон Дэви хэлэхдээ: Энэ оны Хятад улсын хоёр чуулган дэлхий нийтийн итгэлийг сэргээн нэмэгдүүлж болох талтай. Хятад улсын засгийн газар цар тахлын нөлөөг бүрэн гүйцэд бодолхийлж, засгийн газрын ажлын тайландаа тогтоосон зорилт нь тодорхой, ажил хэрэгч юм гэжээ.
Египетийн Бени Суефийн их сургуулийн Улс төр эдийн засгийн ухааны профессор, Хятад улсын тухай үйл хэргийн мэргэжилтэн Надиа Хелми саяхан ХТРТ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, тэрбээр “Засгийн газрын ажлын тайлан”-д дурдсан эдийн засгийн иж бүрэн арга хэмжээг маш анхаарсан юм. Энэ оны хоёр чуулганы хамгийн чухал, хамгийн гүнзгий түвшний эдийн засгийн арга бодлогууд нь бүгд Хятад улсын засаглалын үзэл ойлголтыг харуулж, түүнчлэн Хятад улс цар тахлын дараа эдийн засгаа бүх талаар сэргээхийн хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлийг харуулав гэж тэмдэглэжээ.
Испанийн Хятад улсын тухай бодлого судлалын газрын дарга, Хятад судлалын нэрт эрдэмтэн Хулио Риос ХТРТ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, цар тахлын нөлөөнөөс шалтгаалан хойшлуулан хуралдсан энэ удаагийн “хоёр чуулган” өмнөх өмнөх чуулганаас нэн илүү дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Хот суурингийн хөдөлмөр эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэх, оршин суугчдын хэрэглээний үнийн индексийн өсөх буурах хэмжээ зэрэг тодорхой тоон индексийг өгсөн байна. Тайланд бүтэн жилийн эдийн засгийн өсөлтийн бодит зорилтыг дурдаагүй. Энэ нь, цар тахлаас буй болгосон нөлөөний тогтворгүй шинж чанарыг тусгалаа гэж Хулио Риос үзсэн байна.