Ойн хамгаалагч болсон Жөү И-жэ

2020-05-25 17:03:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БХАТИХ-ын төлөөлөгч, Өвөр Монголын Хянган аймгийн Улсын гол чухал ойн бүсийн хяналт удирдлагын товчооны ажилтан Жөү И-жэ ойн бүсийн аж үйлдвэрлэлийн тэргүүн фронтод ажиллаад 40 жил болжээ. Энэ хугацаанд өмнөх 35 жилд нь голдуу мод огтлох ажилд байсан бол сүүлийн 5 жилд тэрбээр мод огтлохоо больж, ойжуулах, ой мод арчлах ойн хамгаалалтын ажилтан болж, түүнчлэн цалин хөлс нь нэмэгдсэн байна. 25-ны үдээс хойш Жөү И-жэ Хятад улсын “хоёр чуулган”-д, тэрбээр мод огтлох ажилтан байснаасаа ой хамгаалагч ажилтан болсон үлгэрээ хэлсэн байна.

Тэрээр хэлэхдээ, тухайн жилд ойн аж ахуйн нэг цэгт өвөлдөө 20 мянган шоо метр мод огтолдог байсан бөгөөд улсын олон газраас хүмүүс модон материал худалдан авахаар ирдэг байсан. Гэтэл 2015 оны 4-р сарын 1-нээс эхлэн улсаас мод огтлохыг зогсоохыг шаардсан юм. Өнгөрсөнд бидний цалин голдуу өвөлдөө модон материал үйлдвэрлэхэд түшиглэдэг байсан, одоо харин бид ойг хамгаалж, арчлан өсгөж, галаас сэргийлэн, ойжуулж, улирал бүрд хийх ажилтай болсон, түүнчлэн цалин хөлс ч ихээхэн нэмэгдсэн юм гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ