Долоо хоног бүрд 5G суурь станцыг 10 мянга гаруйгаар нэмэгдүүлж байна

2020-05-25 21:57:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд Хятадын аж үйлдвэр болон мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Юй 13-р сонгуулийн БХАТИХ-ын 3-р бүгд хурлын үеэр сурвалжлагчид танилцуулахдаа: өнөө Хятад улс долоо хоног бүрд 5G суурь станцыг 10 мянга гаруйгаар нэмэгдүүлж байнагэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Он гарснаас хойш 5G бүтээн байгуулалт хурдтай өрнөв. Хэдийгээр хижгийн нөлөөгөөр 1-2-р сар тэрчлэн 3-р сар хүртэл зохих хэмжээгээр нөлөөлөгдсөөр ирэв, гэвч олон аж ахуйн нэгж эрч хүчээ хичээн нэмэгдүүлж, хоосон өнгөрөөсөн цаг хугацааг эгүүлэн авчирсан байна. Өнөө манай орны эх газар дээр бид долоо хоног бүрд 5G суурь станцыг 10 мянга гаруйгаар нэмэгдүүлж байгаа. 4-р сар гэхэд 5G-гийн хэрэглэгч сар тутамд 7 сая гаруйгаар нэмэгдэж, нийт хэрэглэгчдийн тоо 36 саяыг давсан байна" гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ