Хятад улсын туршлагаас суралцууштай юм

Уртнасан 2020-05-26 10:14:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И хоёр чуулганы хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Африк тив бол Хятад улстай амьсгаа нэг, хамтын хувь заяатай сайн андууд юм гэв. Тухайн орон нутгийн цагаар 25-нд Кенийн төр баригч нам Жубилее намын ерөнхий нарийн бичгийн дарга Тужу ХТРТ-д ярилцлага өгөхдөө, Хятад улс ядуурлыг бууруулах, цар тахлын эсрэг тэмцэх зэрэг талаар гайхамшигтай амжилтад хүрсэн юм, эдгээр туршлагаас Африкийн орнууд суралцууштай юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Кени улс Хятад улсын туршлагаас маш олон зүйлийг сурч болно гэж би үзэж байна. Эн түрүүнд, зөв арга төсөл, стратеги болон байр суурь. Бид мөн энэ ёсоор хийж болох юм. Бид Хятад улсын арга хэлбэрээс урам зориг авсан бөгөөд хэрэв бид туршиж үзвэл мөн амжилтад хүрэх боломжтой юм. Хоёрт, Бид Хятадын ард түмний төр улсаа засах, бүрэлгэх, авилга хийх зэрэг асуудлыг зохицуулах талаар хэрэгжүүлсэн тогтолцооноос суралцах хэрэгтэй, эдгээр тогтолцоо нь биднийг Хятад улс шиг амжилтад хүргэж болзошгүй гэсэн байна.

Хятад улсын Төрлийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И хоёр чуулганы хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: COVID-19 цар тахлын өмнө Хятад, Африк үргэлжлэн зовлон бэрхшээлээ нэгтгэж, эв нэгдэн хамтран ажилласан юм. Африк тивийн 50 гаруй орны удирдагчид цахилгаан ирүүлсэн буюу мэдэгдэл нийтэлж, Хятад улсыг дэмжиж тусалсан юм. Хятадын тал Африк тивийн 5 бүс нутаг болон ойролцоох орнуудад цар тахлын эмчилгээний мэргэжилтний баг илгээв гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ