Хэнань мужийн улаан буудай элбэг ургац авлаа
Жуншинь агентлагийн мэдээ: Хятад улсын үр тарианы тариалалтын гол муж Хэнань мужийн улаан буудай боловсорч, 26-наас эхлэн өмнөөс умарш чиглэлд ургацаа хурааж эхэллээ.
Мөн өдөр Шипин сяний олон мянган гаа улаан буудайг хадаж эхлэв. Энэ нь 5.6 сая гаруй гаа уулан буудайг тус нутгийн өмнө хэсгээс умард нутгийн чиглэлд ургацыг хурааж эхэлсний бэлэг тэмдэг болов.
Хэнань муж бол улаан буудай үйлдвэрлэгч нэгдүгээр том муж бөгөөд бүх Хятадын үйлдвэрлэлийн нийт хэмжээний 1/4 хувийг эзэлдэг. Сүүлийн 14 жилд үр тарианы үйлдвэрлэл нь жил бүр 50 тэрбум кг-аас давсан Хэнань муж нь Хятад улсын хүн ардын үр тарианы баталгаат байдлыг баталгаажуулах чухал муж байсаар ирсэн юм.
Хэнань мужийн Хөдөө аж ахуй хөдөө тосгоны танхимын тоо бүртгэлээс үзэхэд: тус мужийн үр тарианы тариалалт олон жил 10 сая гаа-гаас дээш хэмжээг хадгалсан байна.