13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы тэргүүлэгчдийн хэсгийн байнгын зөвлөл хуралдав

Уртнасан 2020-05-28 15:12:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы тэргүүлэгчдийн хэсгийн байнгын зөвлөлийн дарга нарын 3-р удаагийн хурал 28-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд болов. Их хурлын тэргүүлэгчдийн хэсгийн байнгын дарга, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү хурлыг даргалав.

Хурлаар, их хурлын дэд нарийн бичгийн дарга, БХАТИХ-ын Үндсэн хууль болон хууль эрх зүйн зөвлөлийн дарга, гишүүн Ли Фэй-гийн хийсэн их хурлын нарийн бичгийн даргын газрын Иргэний хуулийн төслийн санал санаачилгын санал оруулах нооргийг хянан хэлэлцсэн байдлын мэдүүлгийг сонсов. Мөн түүнчлэн Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо, хэрэгжих механизмыг байгуулах, боловсронгуй болгох тухай БХАТИХ-ын шийдвэрийн төслийн санал санаачилгын санал оруулах нооргийн хянан хэлэлцсэн байдлын мэдүүлгийг сонсож, мөн Иргэний хуулийн төслийн санал оруулах ноорог, шийдвэрийн төслийн санал оруулах нооргийг хянан хэлэлцсэн байна.

Хурлаас, дээр дурдсан хуулийн төслийн санал оруулах нооргийг их хурлын тэргүүлэгчдийн хэсгийн 4-р удаагийн хуралд хянан хэлэлцэхийг зөвшөөрсөн байна.


Их уншсан

холбоотой мэдээ