Хятадад аль салбарын ажилтан хамгийн өндөр орлоготой вэ?

2020-05-28 15:20:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2020 оны Хятадын “хоёр чуулган”-аар” БХАТИХ-д өргөн барьсан засгийн газрын ажлын тайланд “ажлаар хангах” гэсэн үг нийтдээ 39 удаа гарсан юм. Тэгвэл одоогоор Хятад улсад чухам аль аль ажил төрлийн салбарын цалин орлого хамгийн өндөр вэ? Их дээд сургууль төгсөгчид аль салбарт ажлаар хангагдахыг түлхүү сонирхож байгаа зэрэг талаар товчхон анализ хийснээ та бүхэнтэй хуваалцъя.

Хятадын Статистикийн үндэсний газрын нийтэлсэн тоо баримтын дагуу, 2019 онд Хятад улсад хот суурины хувийн хэвшлийн бус байгууллага нэгжийн ажилтны жил тутмын дундаж цалин 90501 юаньд хүрсэн бол хувийн хэвшлийн байгууллага нэгжийн ажилтны жилийн дундаж цалин 53604 юаньд хүрчээ. Хувийн хэвшлийнхнээр жишээлэхэд ажил төрлийн 10 салбарын цалин орлого нь үндэсний дундаж түвшнээс давж, 6 салбарын ажилтны жилийн дундаж цалин орлого нь 100 мянган юанийг давсан байна.

Бүс нутгийн хувьд хүмүүсийн цалинг өндрөөс нь уруудуулан жагсаавал: Зүүн бүс, баруун бүс, төв бус, зүүн хойдын бүс гэсэн дараалал гарч байна. Холбогдох судалгааны байгууллагын бүртгэлээс үзвэл, өдгөө Хятадын Сычуань, Хүнань, Шаньши, Хармөрөн, Чүнчин зэрэг 5 муж 2019 оны ажлын байрны жилийн дундаж цалин орлогоо нийтлээд байна. Тэгвэл Хятад улсад чухам аль салбарын ажилтан хамгийн өндөр орлоготой вэ?

Албаны тоо баримтаас үзвэл, IT-ийн салбарынхан хамгийн өндөр цалин орлоготой буюу хүн нэг бүрийн жилийн дундаж орлого 160 мянган юанийг давж, дараалан 4 жил үндэсний хэмжээнд хамгийн өндөр цалин орлоготой ажил төрлийн салбар болсон байна. Хятадын Статистикийн үндэсний газрын мэдээлснээр, мэдээлэл дамжуулах, программ хангамж, мэдээллийн технологи үйлчилгээ зэрэг ажил төрөл эрхлэгчдийн жилийн дундаж орлого 161352 юань, технологийн судалгаа, үйлчилгээний ажил төрөл эрхлэгчдийн жилийн дундаж орлого 133459 юань, банк санхүүгийн салбарын ажилтнуудынх 131405 юань байгаа нь тусбүр үндэсний дундаж хэмжээний 1.78 дахин, 1.47 дахин болон 1.45 дахинтай тэнцжээ.

Тэгвэл энэ оны ажлаар хангах нөхцөл байдал ямаршуухан байна? Их дээд сургууль төгсөгчид ажлаар хангагдсаны дараах цалин хөлс нь хэдий байх төлөвтэй вэ?

Цар тахлын сөрөг нөлөө багасахын хирээр их дээд сургуулиуд хичээлээ сэргээж байгаа бол төгсөгчдийг ажлаар хангах нь маш тулгам ажил болоод байна. Тэгвэл тэд чухам ажил төрлийн аль аль салбарыг түлхүү сонирхож байна вэ?

Хятадын ажлын байрны нэрт зууч компани “Жилянь” компанийн нийтэлсэн “2020 онд их дээд сургууль төгсөгчдийн ажлаар хангагдах төлөв байдал” тайланд, төгсөх оюутнуудын хамгийн их анхаарал сонирхол хандуулж буй салбарууд гэхээр IT, мэдээлэл холбоо, электрон цахим салбар, соёл, хэвлэл мэдээлэл, спорт, бизнес зөвлөгөө, зар сурталчилгаа, хуулийн зөвлөгөө, банк санхүүгийн салбар зэрэг нь өмнүүр жагсжээ. Эдгээр салбарт анализ хийвэл, мэдээж эдийн засгийн шинэ тулгар салбар бөгөөд цалин хөлс нь харьцангуй өндөр байгаа нь оюутнуудын сонирхлыг татаж буй хамгийн гол хүчин зүйл болсон аж.

Саяхан Хятадын засгийн газраас дэвшүүлсэн оны ажлын тайланд, 2020 онд Хятад улсад нийт 8.74 сая оюутан төгсөх болохоор зах зээл, нийгмийн хүчийг дайчлан ажлаар хангахын чухал чанарыг онцолсон байна. Харин “BOSS” компанийн нийтэлсэн “2020 оны хаврын ажил төрлийн салбарын үйлдвэрлэлийн сэргэлтийн тухай тайлан”-д харуулснаар, цар тахлын дараагаас одоо болтол Хятад улсын дотоодын ажлын байрны зах зээл 95 хувьтай сэргээд байгаа бол 5-р сарын 20-ны байдлаар аж ахуйн нэгжүүдийн шинээр ажилд авах ажилтнуудын сарын дундаж цалин 8275 юаньд хүрсэн нь 2019 оны мөн үеийнхээс 4.2 хувиар нэмэгдсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ