Хонконгийн засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн тогтолцоо болон хэрэгжих механизмыг тогтоох, боловсронгуй болгох шийдвэрийг батлав
Хятадын үндэсний дээд эрхт байгууллага БХАТИХ 5-р сарын 28-нд дийлэнхийн санал оруулалтаар “Хонконгийн засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн тогтолцоо болон хэрэгжих механизмыг тогтоох, боловсронгуй болгох тухай БХАТИХ-ын шийдвэр”-ийг баталсан бөгөөд нийтэлсэн өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэв.
Уг шийдвэрт, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тусыг хамгаалж, “Нэг улс хоёр систем” тогтолцооны системийг баримтлан боловсронгуй болгож, Хонконгийн урт хугацааны хөгжил дэвшил, тогтвортой байдлыг хамгаалан, Хонконгийн оршин суугчдын хууль ёсны эрх ашгийг баталгаажуулахын тулд, “БНХАУ-ын үндсэн хууль”-ийн 31-р зүйл, 62-р зүйлийн 2-р заалт, 14-р заалт, 16-р заалтын тогтоол, түүнчлэн “БНХАУ-ын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн тулгуур хууль”-ийн холбогдох тогтоолыг мөрдөн, БХАТИХ шийдвэр гаргав гэж тэмдэглэжээ.