Хүн төрөлхтөн халдварт өвчнийг хамтдаа ялан давж чадна

2020-05-28 17:56:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын Ерөнхий сайд Ли Кэчян 28-ны өдөр хэлэхдээ, вирусийг хамтдаа даван туулахын тулд Хятад улс олон улстай хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гэжээ.

13 дахь сонгуулийн БХАТИХ-ын гуравдугаар чуулган өнөөдөр үдээс хойш өндөрлөлөө. Ли Кэчян хаалтын дараа дотоод гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахдаа, шинэ коронавирусийн эх үүсвэрийн асуудлын тухай Ли Кэчян хэлэхдээ, шинжлэх ухааны үндэслэлтэй эх үүсвэрийг тодолох нь халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, хяналтдаа авч чадна. Улс орнууд вакцин, үр дүнтэй эм бэлдмэл, оношлуурыг аль болох түргэн судлан бүтээх ёстой, эдгээр нь бүр дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн юм. Вирус хэмээх хүн төрөлхтний хамтын дайсныг ялан давахын тул Хятад улс олон улстай хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, өнөөгийн байдлаар, олон улсын хамтын нийгэмлэг хижиг тахлыг хяналтдаа авах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг сэргээх чухал сорилтуудад тулгарч байна. Ялангуяа олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай байна. Халдварт өвчинтэй тэмцэх, эдийн засгаа хөгжүүлэхэд бидний хамтын ажиллагаа шаардлагатай бөгөөд хүн төрөлхтөн энэхүү томоохон хямралыг лавтай даван туулж чадна гэжээ. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ