Дэмжлэгийн хөрөнгө мөнгө шууд үндсэн шатанд очих хэрэгтэй

2020-05-28 18:37:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

28-ндБээжинд Хятадын Ерөнхий сайд ЛиКэчянхэлэхдээ: Хятадын засгийн газар халдварыг даван туулахын тулд хэрэгжүүлж байгаа хүндрэл бэрхшээлийг зохицуулах хөрөнгө мөнгө үндсэн шат, иргэдийн амьжиргаанд шууд хүрсэн байх хэрэгтэй гэжээ.

БХАТИХ-ынжил тутмын ээлжит чуулган өндөрлөсний дараа, ЛиКэчяндотоод гадаадын сэтгүүлчид оролцсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Энэ онд хэрэгжүүлж байгаа цар хүрээтэй бодлого нь бэрхшээлийг арилган зах зээлийн идэвх чанарыг бадраах зорилготой. Үүнд ажил олголтыг тогтворжуулах, иргэдийн амьжиргааг баталгаажуулахыг чухалчилж, 70 орчим хувийн хөрөнгө мөнгөөр оршин суугчдын орлогыг шууд баталгаажуулж, хэрэглээг ахиулан зах зээлийг идэвхжүүлэх болно. Түүнчлэн үр ашигтай хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, голцуу шинэ хэлбэрийн дэд бүтэц, шинэ хэлбэрийн хотжилт болон улс ардын аж ахуй, ардын амьжиргаанд холбогдсон том чухал төсөлд хөрөнгө оруулна гэжээ. Тэрээр хэлэхдээ: холбогдох төслийг шинжлэх ухаанаар нотолж, үр ашигтай мөртөө хүртээмжтэй байхыг баталгаажуулна гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ: шат бүрийн засгийн газар зардлаа хэмнэж, бүсээ чангалах хэрэгтэй. Холбогдох хөрөнгө мөнгийг аж ахуйн нэгж онцгойлон дунд жижиг аж ахуйн нэгжид хүртээж, нийгмийн даатгал, орлогогүй айл өрх, ажилгүйдэл, өндөр настны асрамж болон хүнд хэцүү амьдралтай хүмүүсийн амьдралыг баталгаажуулах хэрэгтэй. Худал хуурмаг зүйл яасан ч хийж болохгүй. Нийгэм нийтээрээ хянан шалгахыг сайшаана гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ