Хятад улс бодлогоо тултал хэрэгжүүлнэ

2020-05-28 18:48:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

28-нд13-р сонгуулийнБХАТИХ-ынгуравдугаар чуулган хурал өндөрлөсний дараа Хятадын Ерөнхий сайд ЛиКэчяндотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: ажил олголт бол иргэдийн хамгийн том амьжиргаа юм, өнөөгийн ажлын байрны орон тоог тогтворжуулахын төлөө, Хятад улс бодлогоо тултал хэрэгжүүлж, хамгийн их хөрөнгө мөнгө оруулах болно гэжээ.

ЛиКэчянхэлэхдээ: энэ онд Хятадын хот суурины хөдөлмөрчдийн тоо шинээр 9 сая гаруйгаар нэмэгдэж, ажилгүйдлийн хэмжээг 6% байхаар тогтоожээ. Ажил олголтыг тогтворжуулахын төлөө, үндсэн шатууд арга хэмжээ авч аж ахуйн нэгжийн барилгын түрээс, хүү мөнгийг багасгахыг зөвшөөрч, бас хөрөнгө мөнгөний туслалцаа хийгээд сургалт зэргээр дамжин ажлын байрны орон тоог тогтворжуулах бодлого хэрэгжүүлнэ. Энэ хоёр жил Хятад улс 35 сая хүнийг ажилгүйдлийн даатгалын мөнгөөр ажлын байрны сургалтад хамруулж, тэдэнд дарамтаа багасгах боломж олгоно. Түүнчлэн Хятад улс бас нэн олон шинэ ажлын байр бий болгоно, ноднин Хятад улсад өдөрт 10 мянган аж ахуйн нэгж цоо шинээр бий болсон юм, энэ онд ч гэсэн иймэрхүү чиглэлээр хичээн зүтгэх болно гэжээ.

ЛиКэчянхэлэхдээ: их сургууль төгсөгчид, ажилчин тариачид зэрэг чухал бүлэг хүмүүсийн хувьд, Хятад улс чухалчлан дэмжих бодлого авч, ажил олголтын үйлчилгээний индэр бий болгож, халагдсан цэргүүдийг ажлын байртай болгох бодлогыг үнэнхүү сайтар хийх хэрэгтэй гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ