Хятад Америк салангид байвал, хэнд нь ч ашиггүй
28-ндХятадын Ерөнхий сайд ЛиКэчянхэлэхдээ: Хятад Америк хэмээх эдийн засгийн хоёр гол цогц салангид байвал, хоёр талд цөм ашиггүй байж, дэлхий дахиныг ч хохироох болно. Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтын дагуу зохицуулалт, хамтын ажиллагаа, тогтвортой байдлаар үндсэн хөгөө болгосон Хятад Америкийн харилцаа байгуулахыг урагшлуулах ёстой гэжээ.
Мөн өдөр болсон дотоод гадаадын сэтгүүлчдийн хэвлэлийн бага хурал дээр ЛиКэчянцохон тэмдэглэхдээ: Хятад Америк хоёр орны эдийн засаг харилцан уялдаатай байж, хялбар бус замыг туулж, хоёр тал бүгд ашиг хүртсэн юм. Хятад Америк хоорондын худалдааны хамтын ажиллагааг худалдааны дүрмийн дагуу зах зээлээр сонголт хийж, аж ахуйн нэгжмагадлалтхийж шийдэх ёстой. Харин засгийн газар үүнд индэр бий болгох талаар үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ. Тэрээр тэмдэглэхдээ: нийгмийн тогтолцоо, соёлын уламжлал болон түүхийн нөхцөл байдал гадилгүйн улмаас Хятад Америкийн хооронд санал зөрчил орших нь зайлшгүй хэрэг юм, үүнд хэрхэн хандах нь чухал юм. Хоёр тал ухаалгаар хамтын ашиг сонирхлоо өргөжүүлж, санал зөрчлөө хянаж, тус тусынхаа цөм болсон ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа зүйлийг хүндэтгэж, хамтран ажиллахаар дамжин хамтдаа амжилтад хүрэх ёстой гэжээ.