Ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны үүргээ биелүүлж чадна
28-нд Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ: Хятадын засгийн газар олон арга бодлогыг зэргээр хэрэгжүүлж, онцгойлон ядуугаас ангижруулах амьжиргааны үндсэн баталгааны улаан шугам тогтоосноор, энэ онд ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны үүргээ лавтай биелүүлж чадах юм гэжээ.
Мөн өдөр Ли Кэчян сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: энэ онд Хятадын засгийн газар ядуу амьдралтай иргэдийн үндсэн амьжиргааг хэрхэн баталгаажуулах явдлыг хамгийн чухал байранд тавих болно. Шат бүрийн засгийн газар цөм ард түмний ашиг сонирхлыг тэргүүн байранд тавьж, бодлого тогтоох болгондоо цөм айл өрх бүрд ашигтай эсэхийг бодолцох хэрэгтэй. Халдварын дайралтыг даван туулах явцад, олон талаар хүнд хэцүү байгаа иргэдийн амьжиргааг баталгаажуулж, орлогогүй болон ажилгүй хүмүүсийг баталгаатай болгох хүрээ хэмжээг өргөжүүлэх хэрэгтэй. Баталгаажуулах болон авран туслах хөрөнгө мөнгө хангалттай байгаа гэжээ.