Энэ онд гарын үсэг зурах RCEP хэлэлцээр биеллээ олно гэдэгт итгэлтэй байна

2020-05-28 20:03:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БХАТИХ-ынжил тутмын чуулган 28-ндөндөрлөлөө. Ерөнхий сайд ЛиКэчянхаалтын дараа онлайн видеогоор дамжуулан дотоод гадаадын сэтгүүлчтэй уулзах үе хэлэхдээ, өнгөрсөн онд Зүүн Азийн удирдагчдын цуврал уулзалтын үеэрАСЕАН-ны10 орон, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд зэрэг 15 орны удирдагчид хамтран энэ онд "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр" (RCEP)-т товлосон цагтаа гарын үсэг зурах амлалт хийсэн, Хятад улс энэхүү амлалт биеллээ олно гэдэгт найдаж байна гэжээ.

ЛиКэчянхэлэхдээ, Хятад, Япон, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүс байгуулах ажлыг Хятад улс идэвхтэй дэмжиж байна. Хятад, Япон, Өмнөд Солонгос бол ойр хөршүүд бөгөөд энэхүү томоохон бүс нутгийн хүрээнд Хятад, Япон, Өмнөд Солонгосын нягт хамтын ажиллагааг бий болгоход Хятадын тал бэлэн байна. Жишээлбэл, сүүлийн үед цар тахал тархсан нөхцөл байдалд, Хятад, Өмнөд Солонгос бизнес, техникийн ажилтнууд хоорондоо чөлөөтэй харилцах ногоон гарцыг нээсэн нь ажил үйлдвэрлэлээ сэргээх, хүмүүсийн солилцоонд тус дөхөм үзүүлсэн юм. Үүнээс гадна, “Номхон далайн орнуудын иж бүрэн, түншлэлийн харилцааны хэлэлцээр” -т оролцох талаар Хятад улс идэвхтэй, нээлттэй байр суурь авч байна гэжээ. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ