Хятадын эдийн засгийн тогтвортой байдал нь дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаанд тустай

2020-05-29 09:43:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БХАТИХ-ын жил тутмын чуулган 28-ны өдөр өндөрлөв. Чуулганы дараа болсон Хятадын болон гадаадын хэвлэлийн бага хуралд Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 2 -аг зарцуулж, 11 сэтгүүлчийн асуусан асуултад хариулт өгч, Хятадын эдийн засгийн хөгжил, нээлттэй хамтын ажиллагаа зэрэг асуудлаар тайлбар хийж, Хятад улс бүх оны зорилтоо биелүүлэх итгэл зориг, хүчин чадал байгааг уламжлан, Хятадын эрх баригч нам ба засгийн газрын ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх асуудлыг бодолцож, ажил хэрэгч зориг санаа мөн тэрчлэн дэлхийн эдийн засгийн сэргэн босоход үзүүлж байгаа хувь нэмэр болон үүрэг хариуцлагыг харуулжээ.

Хэвлэлийн бага хуралд, ерөнхий сайд Ли Кэчян Хятадын засгийн газрын оршин суугчдыг ажлын байраар хангахыг баталгаажуулах, ард иргэдийн амьдралын үндсэн нөхцөл байдал, зах зээлийн гол цогцыг баталгаажуулах зэрэг зах зээлийн тулгамдсан асуудал, зах зээлийн хөгжлийг ахиулах зэрэг асуудлаарх их цар хэмжээний арга хэмжээг танилцуулжээ. Эдгээр арга хэмжээнүүдийн эрч хүч нь цаг үедээ тохирсон бөгөөд бодлогын орон зайтай, тухайн цаг үед нь шинэ бодлого гаргах боломжтой юм. Энэ нь Хятадын бодлого тогтоогчдын цаг үедээ тохирсон, сайн төлөвлөн боловсруулж, зөв оновчтой байх Хятадын эдийн засгийн тогтвортой байгааг харуулсан бөгөөд үүнээс дэлхий нийт Хятадын туйлын ядуу байдлыг арилгах шийд зориг болон эрч хүчийг олж харж болох юм. Үүгээр барахгүй хэвлэлийн бага хуралд бас оршин суугчдын орлого, ажлын байр, амьдрал хүндрэлтэй ард иргэдийн амьжиргааг баталгаажуулах зэрэг асуудлаар шийд тогтоол гаргаж байгаа нь Хятадын бодлого тогтоогчид ард иргэдээ дээдэлж байгааг харуулж байна.

Үүнээс гадна, олон жилийн турш дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 хувийн хувь нэмэр оруулж буй улс болсны хувьд, Хятадын эдийн засаг цар тахлын нөлөөн дор тогтвортой байдлаа хэвээр хадгалж байгаа нь дэлхийд хувь нэмэр оруулж буй хэрэг болох юм. Хэвлэлийн бага хуралд, Хятадын тал Хятад улс хаалгаа хаагаад хөгжихгүй, гадаадад нээлттэй байхыг эрс гуйвшгүй хэрэгжүүлж, дэлхийтэй хамтын ажиллагаагаа үргэлжлэн өргөтгөж, бие даасан гадаадад нээлттэй байх нэн олон арга хэмжээг боловсруулан гаргах болно. Энэ нь Хятад улсын өөрийн тогтвортой хөгжил болон нээлттэй байхаар дамжуулан дэлхийн эдийн засгийн сэргэн босголтод үүрэг хариуцлага үүрэглэж байгааг харуулж байна.

Үүний зэрэгцээ Хятадын тал хэвлэлийн бага хуралд тэмдэглэхдээ, өдгөө олон улсын хамтын нийгэмлэг хоёр их сорилтод нүүрлэж байна, цар тахал ч тэр, эдийн засгийн хөгжил ч тэр бүгд хамтран ажиллаж байж “Хүн төрөлхтөн энэ удааны их давлагааны түрэлтийг давж чадах болно”. Хятад Америк хоёр орны эдийн засаг харилцан зэрэгцэн оршиж, гинжин хэлхээгээ салгах нь хэнд ч ашиггүй бөгөөд дэлхий нийтийг хохирох болно, Хятад улс энэ онд бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээрийг(RCEP) үргэлжлэн ахиулж, Хятад, Япон, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг нааштай ахиулж, бүх талын дэвшсэн Номхон далай дамнасан түншийн харилцааны хэлэлцээрт оролцох зэрэгт нээлттэй бай сууриар хандах болно гэжээ.

Хамтын ажиллагаа хамтад ашигтай байхыг эрэг сүвэгчлэх нь “өөрт нь, бусдад, дэлхийд бүгд ашигтай” юм. Энэ оны онцгой байдалд чуулсан “Хоёр чуулган” дээр, Хятадын засгийн газар иж бүрэн бодлого гаргаж байгаа нь “Ард иргэдээ дээдлэх” үзэл баримтлалыг бүрэн тусгаж, Хятадын ард түмний хүчир бэрхийг ялан давах зориг санааг нэмэгдүүлсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэх, өсөх итгэл зоригийг нэмэгдүүлсэн юм. Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ