Хятадын цахим худалдаа эрчтэй хөгжиж, эдийн засгийн хүч нэмэрлэх болно

2020-05-29 16:22:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Үндэсний шуудангийн хэрэг эрхлэх газар 2022 оны эцэс гэхэд нөхцөл хангасан тосгон бүрд буухиа шуудангийн хүргэлтийг нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Ингэснээр, гэр бүлийн тариалангийн талбай, хоршоолол зэрэг шинэ хэлбэрийн аж ахуй эрхлэгчид хөгжлийн боломж хангасан байна. Хувийн аж ахуйн эрхлэгчид зохих цар хэмжээтэй эрхлэлт хийж, үйлдвэрлэл боловсруулалт, борлуулалтыг нэгэн цогц болгож, цахим худалдааны давуу талыг хамгийн ихээр бадруулж болно.

Саяхан болсон Хятадын хоёр чуулганы үеэр төлөөлөгч, гишүүд ч энэ бодлогыг дэмжиж, буухиа шууданг аль түргэн тосгон бүрд нэвтрүүлж, цахим худалдааны давуу талыг хөдөө орон нутагт нэвтрүүлэн, ард олонд ашгийг хүртээхийг санал болгосон байна.

Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам энэ оны нэгдүгээр улиралд Хятадын хөдөлгөөнт холбооны дата ашигласан байдал өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.3 хувиар нэмэгдэж, 3-р сард хэрэглэгч нэгбүр 9.5 GB гигабайт дата ашигласан нь сүүлийн 12 сарын хамгийн өндөр үзүүлэлт болсныг мэдэгджээ.

Хятадын интернет сүлжээний мэдээллийн төвийн нийтэлсэн тайлангаас үзвэл, БНХАУ-ын интернет хэрэглэгчдийн тоо 900 сая давж, өргөн олон интернет хэрэглэгчид Хятад улсын хэрэглээний зах зээлийг бүрдүүлж, дижитал эдийн засагт бат бэх үндэс суурь тавьсан байна. 3-р сар гэхэд Хятадад бараа бүтээгдэхүүнээ цахимаар худалдан авч буй хүмүүсийн тоо өнгөрсөн оноос хойш 16.5 хувиар нэмэгдэж, 710 саяд хүрч нэмэгджээ.

Цар тахал бүхий л худалдааны салбарыг нөлөөлж, гуанз ресторан, кино театр, дэлгүүр худалдаа, зочид буудал зэргийг зогсонги байдалд оруулсан байна. Гэвч интернетийн салбарт харьцангуй багаар нөлөөлөгдөн, хүмүүсийн интернет ашиглалт огцом нэмэгдэн, цахим худалдаа түргэн өгч, цахим сургалт, цахим эмнэлэг, онлайн шууд нэвтрүүлэг зэрэг олон салбарын шаардлага хурдацтай өсөн нэмэгджээ. Эдгээр нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын тал талд нэвтэрсэн байна.

Хүмүүсийн эдгээр шаардлагыг даган аж ахуйн нэгжүүд ч үйлчилгээндээ өөрчлөлт хийж, онлайн үйлчилгээ хангаж, онлайн хурал, гэрээсээ ажиллах, онлайнаар бичиг баримт хамтаар бэлдэх, үүлэн санах ой гэх мэт үйлчилгээ бий болж, интернетийн хэрэглээг нэмэгдүүлэн, мэдээллийн хэрэглээг тогтвортой нэмэгдүүлж байна. Интернетийн үйлчилгээний салбар ч зарим уламжлалт салбарын зах зээлийг орлож эхэлсэн ч гэж хэлж болно.

Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахал хүмүүсийн амьдралыг интернет хэрэглээтэй улам нягт болгосон байна. Хятадад цахимаар хийсэн жижиглэнгийн худалдаа нэгдүгээр улиралд 1.8 их наяд юаньд хүрч, нийт хэрэглээний 1/4 хувийг эзэлсэн байна. Үүнээс өмнө ч олон хүн цахим худалдаанд дасаж эхэлсэн юм. Хятадын хаа газаргүй хүмүүс цахимаар төлбөр тооцоо хийж, цахим худалдааг илүү ашиглах болсон юм. Энэ цар тахлын үеэр хүмүүс гэртээ хорогдон, гэрээсээ ажиллах болсноор цахим хэрэглээ улам эрчимжсэн байна.

Энэ тухайн Жек Ма хэлэхдээ, интернет бол ирээдүйн технологи, интернетийн эдийн засгаар тулгуур болгож байгаа бодит эдийн засаг болон дижитал эдийн засаг нь улс орон болон дэлхийн ирээдүйн гол хандлага болно. Өнгөрсөн зуунд бол цахилгаан эрчим хүч ирээдүй байж, энэ зуунд интернет нь ирээдүй байх болно. Ямарваа нэг улс орон, аль нэг аж ахуйн нэгж, аль нэг хүн интернетээс саланги байж оршин амьдрах гэдэг байж болшгүй хэрэг юм.

Энэ удаагийн цар тахал дэлхийн эдийн засагт чанга тохио өгсөн байна, мөн Хятад улсын аж ахуйн нэгж, үндэсний бодлого тогтоогчдод чанга тохио өгсөн байна. Бид ирээдүйгээ ойлгох хэрэгтэй, ирээдүйн технологиор, ирээдүйн үзэл баримтлалаар улс орны эдийн засгийн системээ боловсронгуй болгох хэрэгтэй. Хэрэв интернетийг сайн ашиглахгүй юм бол улам илүү хоцрогдонгуй болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ