Ард түмний хууль ёсны эрх ашгийг баталгаажуулахыг онцлов
5-р сарын 29-нд ХКН-ын Төв хорооны УТТ 20 дахь хамтын сургалтаа “Иргэний хуулийн эмхтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулав. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэмдэглэхдээ: Нам, төрийн бүх шатны байгууллагууд “Иргэний хуулийн эмхтгэл”-ийн заалтыг чанд мөрдөж, хувь хүний эрх чөлөө, эд хөрөнгийн өмчийн эрхийг оролцуулсан ард олны хууль ёсны эрх ашигт халдаж болохгүй гэжээ.
Тэрээр, бүх шатны захиргаа “Иргэний хуулийн эмхтгэл”-ийг засаг захиргааны шийдвэр, удирдлага, хяналтын чухал хэмжүүр болгож, ард иргэд, хуулийн этгээд болон бусад байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Засаг захиргааны тусгай зөвшөөрөл, торгууль шийдэл, төлбөр хураамж, хянант шалгалт, бодлого шийдвэр зэрэг үйл ажиллагаагаа дүрэмлүүлж, захиргааны ажлыг хуулийн дагуу байлгах чадвар, түвшинг нэмэгдүүлж, ард иргэдийн хууль ёсны эрх ашигт халдсан үйлдэл, албан хаагчдыг хуулийн дагуу чанга залхаан цээрлүүлэх хэрэгтэй. Бүх шатны хууль шүүхийн байгууллага өмчийн эрх, хувь хүний эрх, оюуны эрхийн өмч, байгаль экологи зэргийг хамгаалахад холбоотой хяналт, удирдамжийн ажлаа эрчимжүүлж, нийгмийн асуудалд цаг тухайд нь хариу өгөх хэрэгтэй. Иргэний хэргийн прокурорын ажлыг эрчимжүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлэх, эрүүгийн хэргийн нэрээр иргэний маргаан, эдийн засгийн маргааныг таслан шийдэхийг хориглох хэрэгтэй гэжээ.