“Засгийн газрын ажлын тайлан”-д тусгагдсан том чухал ажлуудыг байршууллаа

2020-05-30 11:37:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 29-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалж, “Засгийн газрын ажлын тайлан”-д тусгагдсан том чухал ажлуудыг байршуулан, бодлогын хэрэгжилтийг чангатган, нийгэм, эдийн засгийн энэ оны хөгжлийн зорилт, үүргээ биелүүлэхийг шаардав.

Хурлаар, саяхан өндөрлөсөн 13-р сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганаар баталсан “Засгийн газрын ажлын тайлан”-д заасан нийгэм, эдийн засгийн энэ оны хөгжлийн зорилт болон гол чухал ажлууд нь ард түмний хүсэл эрмэлзлийг тусгаж байгаа тулд эрхбиш бүх хүчээ дайчлан ажиллаж, амласнаа заавал биелүүлэх хэрэгтэй гэжээ. Түүнчлэн хурлаар “Засгийн газрын ажлын тайлан”-д заасан 45 төрлийн том чухал 51 ажлын үүргийг Төрийн зөвлөлийн холбогдох байгууллага нэгжид хуваарилав.

Төрийн зөвлөлийн хэрэгжүүлэх агентлаг, яам хороод “Засгийн газрын ажлын тайлан”-нд заасан ажил үүргийнхээ дагуу хариуцлагатай хүн, цагийн хуваар, гүйцэтгэлийн үе шат болон эцсийн үр дүнгээ тодорхойлж, тогтмол хянан шалгалт хийж ёстой. Гүйцэтгэгч байгууллага болон зохион байгуулагч тал уян хатнаар хамтран ажиллаж, хариуцлагаа бие биедээ түлхэхгүй байх хэрэгтэй. Төрийн зөвлөлийн Тамгын газар ажлуудыг тогтмол шалгаж, явц удаан, төвөгтэй, үр дүн муутай байгаа тохиолдолд онцгой хяналт тавин ажиллаж, ажлаа сайн хийхгүй бол чанга хатуу хариуцлага тооцож, ард түмний хяналтыг хүлээн, ард түмний ашиг тусыг дээдлэх хэрэгтэй хэмээн хурлаар онцолжээ.

Их уншсан

холбоотой мэдээ