Улс орнууд байр сууриа илэрхийлэв

2020-05-30 15:52:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганаар баталсан “Хонконгийн засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн тогтолцоо болон түүний гүйцэтгэх механизмыг боловсронгуй болгох тухай БХАТИХ-ын шийдвэр” нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсан бол саяхан БНАСАУ, Пакистан, Вьетнам, Орос зэрэг олон орон байр сууриа илэрхийлэв.

Орон нутгийн цагаар 30-нд, БНАСАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлийн төлөөлөгчийн орлогч төв цахилгаан мэдээний агентлагтаа ярилцлага өгөхдөө, “БХАТИХ Хонконг эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн тогтолцоо болон түүний гүйцэтгэх механизмыг боловсронгуй болгох тухай шийдвэр гаргаж байгааг дэмжиж байна” гэжээ.

Пакистаны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч 29-нд, “Хонконгийн асуудлаарх Пакистаны байр суурь ерөөс өөрчлөгдөхгүй мөртөө маш тодорхой. Хонконгийн асуудал бол Хятад улсын дотоод засаглал. Тиймээс олон улсын хуулийг хамгаалж, бусад орны дотоодын үйл хэрэгторолцохгүй байх үндсэн хэм хэмжээг баримтлах нь маш чухал юм” гэв.

Вьетнамын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч, “Хятад улсын нэг улс хоёр системийг Вьетнам хүндэтгэн дэмжинэ” гэжээ.

Венесуэлийн засгийн газар 28-нд сонсгол мэдээндээ, “БХАТИХ Хонконгийн засаг захиргааны онцгой бүс эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн тогтолцоо болон түүний гүйцэтгэх механизмыг боловсронгуй болгох тухай шийдвэр баталж буйг Венесуэлийн засгийн газар хэлбэрэлтгүй сайшаан дэмжиж байна” гэжээ.

Камбожийн дэд ерөнхий сайд Хор Нам Хонг 27-нд хэлэхдээ, “БХАТИХ үндэсний түвшинд боловсруулж буй уг хууль нь Хонконгийн аюулгүй, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтэд маш чухал баталгаа хангах болно. Камбож улс БХАТИХ-ын баталж буй тус хуулийг бүрэн дэмжиж байна” гэв.

5-р сарын 26-нд, Лаосын Гадаад харилцааны яам мэдэгдэл нийтэлж, “Лаос улс нэг Хятадын бодлого дээрээ тууштай зогсоно” гэжээ.

Орон нутгийн цагаар 5-р сарын 26-нд, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, “Хонконг эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль боловсруулах бол Хятад улсын дотоод засаглал, энэхүү асуудлаар Америк Хятад улсад дарамт шахалт үзүүлэхээ мэдэгдэж буй нь урьд өмнө байгаагүй хачин тохиолдол юм” гэжээ.

Ираны Гадаад харилцааны яам 24-нд мэдэгдэхдээ, “бусад орны дотоодод оролцохгүй байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтнийг хамгаалах, дэлхийн улс орнуудын бие даан эзэн мэдэх эрхийг хүндэтгэх бол Ираны дипломат бодлогын маш тодорхой, хэзээ ч өөрчлөгдөхгүй зарчим юм” гэв.

Их уншсан

холбоотой мэдээ