Дэлхийд COVID-19 цар тахлаар оношлогдсон тохиолдол 6 саяаас давав

Уртнасан 2020-06-02 10:04:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 1-нд ДЭМБ-ийн байгууллагаас нийтэлсэн сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзэхэд, дэлхийд COVID-19 цар тахлаар оношлогдсон тохиолдол 6 саяаас давав. Эдгээрийн дотор, Америк дахь оношлогдсон өвчтөний тоо хамгийн олон буюу 1,734,040 болсон бөгөөд тус улсад цар тахлын улмаас 102,640 хүн нас баржээ.

АНУ ДЭМБ-тай харилцаагаа эцэс болгоно хэмээн Америкийн ерөнхийлөгч Д.Трамп саяхан мэдэгдсэн явдалд холбогдуулан 6-р сарын 1-нд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аднахом хэлсэн үгэндээ: АНУ-тай хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхийг ДЭМБ хүсэж байна гэв.

Японы NHK телевизийн бүртгэснээр, 6-р сарын 1-ний 20 цаг 30 минутыг хүртэлх байдлаар, Японд COVID-19 цар тахлаар оношлогдсон тохиолдол 37 нэмэгдэж, нийт 16,949 болсон байна. Тус улсад нийт 898 хүн цар тахлын улмаас нас барав. Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мөн өдөр Токио, Мияаги муж зэрэг газруудад ойролцоогоор 10 хүнд эсрэг биетийн шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд тус улсын дотоод дахь халдварын байдалд судалгаа хийж байна.

Малайзын Эрүүл мэндийн яамны 1-нд нийтэлсэн COVID-19 цар тахлын мэдээллээс үзэхэд, тус улсад сүүлийн 24 цагийн дотор оношлогдсон тохиолдол 38 нэмэгдэж, оношлогдсон тохиолдол нийт 7857 болжээ.

Их уншсан

холбоотой мэдээ