Ухань хотын Хуанхэлөү жуулчлалын газар нээлттэй болжээ

2020-06-02 15:42:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын үндэсний 5А зэрэглэлийн үзэсгэлэнт газар, Ухань хотын нэрийн хуудас болсон Хуанхэлөү тагт 6-р сарын 1-нээс хэвийн ажлын журамдаа орж, гол барилга болон эргэн тойрны үзэсгэлэнгийн газрыг жуулчдад нээлттэй болгожээ. Хуанхэлөү тагт 1780 жилийн түүхтэй эртний барилга бөгөөд "ертөнцийн гайхамшигт үзэмж" хэмээгддэг.

Уг үзэсгэлэнт газар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг чанд хэрэгжүүлж, цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр тутмын хүлээн авалтыг 5400 хүнээс хэтрэхгүй байх зарчмаар ажиллаж байна. Мөн гол тагт, үзэсгэлэнгийн танхимд зочдын тоог хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлэх юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ