Шинэ коронавирус урт хугацаа орхигдсон тэгш бус байдлыг ил гаргаж ирлээ

2020-06-03 10:13:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тухай орон нутгийн цагаар 2-нд НҮБ-ын хүний эрхийн үйл хэрэг хариуцсан дээд комиссар Мишель Бачелет Женевт хэлэхдээ, шинэ коронавирусийн хороололд үзүүлж буй нөлөө нь явах тутам ихсэж буй ялгаа зөрөө болон Африк удамтай хүмүүсийг оролцуулсан үндэстэн ястан болон үндэстний цөөнхийн хүрээнд дэх хүмүүсийг цочоосон тэгш бус байдлыг ил гаргаж ирлээ гэжээ. Тэр хэлэхдээ, иймэрхүү тэгш бус байдал нь Америкийн хэдэн зуун хотод өрнөж буй эсэргүүцлийн ажиллагааг дэвэргэж буй юм.


Бачелет хэлэхдээ, шинэ коронавирусийн халдвар нь Бразил, Франц, Англи, Америкийг оролцуулсан зарим орны үндэстний цөөнхүүдэд мөхлийн чанартай цохилт болж байна гэдгийг тоо баримт бидэнд хэлж өгч байна гэжээ.


Бразилын Сан - Паулухотод, хар арьстны шинэ коронавирусээр амь насаа алдсан хэмжээ 62%-д хүрч, үндэстний цөөнх төвлөрөн суугаа Францын Сен - Дени - де - сена мужид ч үндэстний цөөнхийн хүмүүсийн нас баралтын тоо маш өндөр үзүүлэлттэй гарчээ. Бачелет хэлэхдээ, эх сурвалжаас үзвэл, Америкт Африк удамтай Америкчуудын шинэ коронавирусээр нас барсан хэмжээ нь бусад үндэстэн ястнаас хоёр дахин илүү байна. Мөн Англи болон Уэльсын засгийн газрын тоо баримтаас харахад ч Африк, Пакистан, Бангаладеш удамтай хүмүүсийн нас барсан хэмжээ цагаан арьстны хоёр дахин байна гэжээ.


Үүнээс гадна, тухайн орон нутгийн цагаар 2-нд Бачелет нийгмийн сүлжээнд хэлэхдээ, бид арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх үүрэг хариуцлагатай, хүн бүхэн арьсны өнгөөр ялгаварлах үзлийг зогсоохын төлөө тэмцэх хэрэгтэй гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ