Аминаас үнэтэй юм гэж юу байх вэ?!

2020-06-03 16:16:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүний амь нас, эрүүл мэнд яалт ч үгүй мөн. Тиймээс “Бие байвал Бээжин” гэж бид ярьдаг биз дээ.

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 6-р сарын 2-нд судлаач эрдэмтэдтэй уулзахдаа, Хятад улс цар тахлыг дарахын тулд эдийн засаг, нийгмийн хөгжлөө түр азнаж, их гарз хохирол гаргасан ч хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг тэргүүн байранд тавьсан юм. Хайрлах юм олон ч халуун амь хамгаас үнэтэй гэжээ.

Ковид-19-ийн халдвар гарсан тэр нь түүнийг хяналтдаа авч таслан зогсоохоор Хятад улс даяар зовлон жаргалаа хамтатган, хүч нэгтэй тэмцсэн юм. Хятад улс хүний амь нас, эрүүл мэндийг хамгийн эрхэмд үзэж, эмзэг бүлгийн аюулгүй байдлыг хамгаалахыг тэргүүн чухал үйл хэргээр үзэж, хүний амийг аврах ногоон гарц ажиллуулж, 8 сартай нялхаас наян настай буурал хүртэлх бүх иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө буцалгүй зүтгэж ирсэн юм.

Ганцхан хувийн боломж байвал 100 хувийн хүчин чармайлт гаргаж, Хүний амийг аварсан ажилласан нь Хятадын үндэстнүүдийн цус маханд шингэсэн эрхэм чанар, мөн ч Ковид-19-ийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх явцад баримталсан хамгийн чухал зарчим байсан юм.

Үхань хотод Ковид-19-ийн халдвар авсан 87 настай өвчтөн эдгэрч, 3-р сарын 22-ны өдөр эмнэлгээс гарав. Тус өвчтөн даралт өндөр, чихрийн шижин өвчин зэрэг ужиг архагтай байсан болохоор тусгайлан 10 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний баг 47 хоног зүтгэсэн юм.

Мөн Бээжин хотод 98 хоног авран эмчилсний дүнд 79 настай Ма настан 5-р сарын 13-нд эмнэлгээс гарсан юм.

Энэ бүхнийг Ши Жиньпин дарга анхааралдаа авч иржээ. Тэрээр 2020 оны хоёр чуулганы үеэр Хүбэй мужийн төлөөлөгчидтэй уулзахдаа, “би та нарын эдгээр үйл хэргийг Өвөр Монголын төлөөлөгчидтэй ярилцахдаа дурдаж байсан, бид авран эмчлэх ажлыг маш сайн хийсэн” гэжээ.

Тоо бүртгэлээс үзвэл, Үхань хотод Ковид-19-ийн халдвар авсан 80 наснаас дээших 2500 гаруй буурлуудын 70 хувийг эмчлэн эдгэрүүлсний хамгийн өндөр настай нь бүр 108 хүрсэн байна. Энэ нь Хятад улс хүний алтан амийг дээдэлж, хүн төвтэй ажиллаж буйг бүрэн харуулж байна.

Иргэдийнхээ амь насыг аврахын төлөө Хятад улс бүх нөхцөлийг бүрдүүлэхийг хичээж ажилласан байна. Өвчнүүдийн эмчилгээний задралыг засгийн газар дааж, төрөл бүрийн нөхвөр мөнгийг бүрэн олгож, амьдрал хүчиртэй иргэдэд амьжиргааны баталгаа хангасан юм. 3-р сарын 21-ний байдлаар, Хятадын шат бүрийн засаг захиргааны төсвөөс 121.8 тэрбум юанийг халдварын эсрэг тэмцэлд зарцуулжээ.

Хятад улс хүн зоныхоо амь нас, эрүүл мэндийн төлөө юуг хийхээс ч буцахгүй, ямар их гарз гаргахаас ч эргэхгүй зоригоор зүтгэж өнөөдөрт хүрсэн юм. ECMO бол хүнд өвчтөний аврах хамгийн чухал аппарат байж, Үхань хотын халдварын байдлыг бодолцон Хятад улс шуурхай нийлүүлэлт хийж, үндэсний нийт ECMO-гийн 25 хувь буюу 100 ширхгийг Хүбэй мужид яаралтай хүргэсэн юм.

Биеийн байдал хүнд, халдвар тараах магадлал өндөртэй өвчтөнүүдийг аврахын төлөө “Бидний зүтгэл таны итгэлийг хугалахгүй” гэсэн “цагаан нөмрөгт баатрууд” цаг нартай уралдан, нөр их хөдөлмөр, ачааг үүрэн ажилласан юм. Энэ бүхний ачаар цар тахлын эсрэг тэмцэлд Хятад улс амжилт гаргаж, цар тахлын эсрэг олон улсын тэмцэлд идэвхтэй хувь нэмэр оруулсан.

“Уулын чинээ алтнаас Утсан чинээ амь илүү”. Хүний амь нас ямар их үнэ цэнэтэй болохыг энэ бүхэн сануулж байна.

Их уншсан

холбоотой мэдээ