Хятад улс 150 улс орон, олон улсын 4 байгууллагад тусламж үзүүлэв

2020-06-07 11:36:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 7-нд нийтэлсэн “Ковид-19-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагаа” цагаан номд 5-р сарын 31 хүртэлх байдлаар, Хятад улс 27 улс оронд эмчилгээний 29 баг томилон ажиллуулж, 150 улс орон болон олон улсын 4 байгууллагад цар тахлын эсрэг тэмцэлд нь тусламж үзүүлсэн гэжээ.

Цагаан номд тэмдэглэхдээ, цар тахлаас сэргийлэн хяналтдаа авах дарамт их байгаа нөхцөлд Хятад улс өөрийн чадлаар олон улсын хамтын нийгэмлэгт түргэн шуурхай тусламж үзүүлсэн юм гэжээ.

Цагаан номд тэмдэглэхдээ, Хятад улс ДЭМБ-д 50 сая ам долларын бэлэн мөнгөний туслалцаа үзүүлж, ДЭМБ-ын хувь хүний хамгаалалтын бодис болон эд материйн нөөц худалдан авахад идэвхтэй туслан, ДЭМБ-д туслан “эв нэгдлийн сан”-гийн Хятад улсад хандив цуглуулах ажлыг дэмжсэн юм. Мөн ДЭМБ-ын зохион байгуулсан “дэлхий нийтээрээ хамтран ажиллаж, Ковид-19-ээс сэргийлж хяналтдаа авах шинэ тоног төхөөрөмж нээн хөгжүүлж, үйлдвэрлэх, шударга хуваарилах” санаачилгад оролцсон юм гэжээ.

Цагаан номд тэмдэглэхдээ, Хятад улсын 56 улс оронд томилон ажиллуулсан эмчилгээний баг тухайн улс оронд цар талахаас сэргийлэх ажилд идэвхтэй оролцон, иргэдэд технологийн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол хангаж, нийт 400 гаруй сургалт явуулсан гэжээ.

Цагаан номд тэмдэглэхдээ, Хятадын орон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, хувь хүн олон зам сувгаар 150 гаруй улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагад тахлын эсрэг эд бодис хандивласан юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ