Хятад уламжлалт эм бэлдмэлийг эмчилгээнд бүрэн ашиглав

2020-06-07 11:55:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 7-ны өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны нийтэлсэн "Ковид-19-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагаа" цагаан номд тэмдэглэхдээ, Хятад улс өвчтөнүүдийг бүх хүчээрээ авран эмчилж, Хятадын анагаахын давуу талыг бүрэн ашигласан байна. Халдвар авсан өвчтөнүүдийг авран туслах ажилд Хятад уламжлалт эм бэлдмэлийг ашигласан хэмжээ 92 хувьд хүрч, Хүбуй мужийн өвчтөнүүдийн 90 хувийг Хятад уламжлалт анагаахын эмчилгээг ашиглан эмчилсэн гэжээ.

Цагаан номд: Хятад, Европ анагаах ухааныг хослуулж, Хятад болон Европ эм бэлдмэлийг уялдуулан, эмчилгээний бүх явцад бүх улсын хэмжээнд Хятадын уламжлалт анагаахын эмчилгээг өргөнөөр хэрэглэв. Хятад анагаахын эмнэлгүүд, эмч сувилагчид авран туслах ажилд оролцон, хүнд өвчтөний тасаг болон түр эмнэлгүүдэд хуваарилагдан ажиллав. Хятадын уламжлалт анагаахын эм бэлдмэлийг халдварын эхний хугацаанаас эхлэн эмчилгээний бүх явцад, төрөлжүүлсэн эмчилгээ хийсэн гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ