Хүч сэтгэлээ нэгтгэж , тахлын эсрэг үргэлжлэн тэмцэе

2020-06-07 12:23:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөдөр буюу 6-р сарын 7-нд, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба "Ковид -19-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагаа" цагаан ном нийтлэв.

Энэ цагаан ном Хятад улс Ковид -19-тэй хатуужилтай тэмцсэн үйл явцыг үнэн бодитоор харуулсан чухал баримт бичиг юм. Цагаан ном 37 мянган үгтэй, оршил, үндсэн текст, төгсгөл гурван хэсгээс бүрджээ. Үндсэн текстэд Хятад улс Ковид-19-тэй хатуужилтай тэмцсэн үйл явц, Ковид-19-ээс урьдчилан сэргийлэх хяналтдаа авах ба авран эмчлэхийг зэрэг хийсэн, Ковид-19-тэй тэмцсэн хүчирхэг хүчин, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг хамтдаа байгуулъя дөрвөн агуулга багтан оржээ.

"Коронавирусийн халдвар нь ойрын 100 жилийн турш хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн өргөн хэмжээтэй цар тахал юм". Цагаан номд тэмдэглэхдээ, гэнэт тулгарсан түүхэнд байгаагүй ноцтой гамшгийн өмнө, Хятад улс Ковид-19-ийн эсрэг бүх талын дайн зарлажээ. ХКН болон Хятадын засгийн газар дээд хэмжээгээр анхаарал хандуулж, нэн даруй шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өөрийн биеэр удирдан, ажлаа хуваарилж, бүх талыг харгалзан, эрс баттай шийдвэр гаргаж, Хятадын ард түмний Ковид -19-ийн эсрэг дайнд итгэл зориг нэмэгдүүлж, зүг чиглэлийг зааж өгсөн байна.

Хятад улс урьдчилан сэргийлэх хамгийн хатуу хамгийн тууштай арга хэмжээ авч, хамгийн өргөн цар хэмжээтэй хөл хорио хэрэгжүүлэн, бүх Хятадын салбар бүрийн хүчнийг дайчилж, халдвар авсан нэг ч хүнийг орхигдуулахгүй авран эмчилж, чармайн ажилласан байна.

Гэнэтийн гамшгийн өмнө Хятад улс "ард түмнийг дээдлэх, амь нас юунаас ч эрхэм" байхыг баримтлан, бүх Хятадын хүчнийг дайчилж, зохион байгуулалтаа сайтар хийж, ямар ч гарз хохирол гаргахаас буцалтгүй ард түмний амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг баталгаажуулсан байна. Хятадын тэрбум 400 сая ард иргэн эв найрамдалтай хамтран ажиллаж, Ковид-19-тэй тэмцэх бат бэх бэхлэлтийн шугамыг буй болгон, ард түмний агуу их хүчнийг харуулжээ.

Уйгагүй шаргуу тэмцсэний үр дүнд, Хятад улс асар их гарз хохирол үрэгдэл сүйтэл гарган байж, халдварын байдлыг хяналтдаа авч, сар гаруйн хугацаа зарцуулж, халдвар дэлгэрэх байдлыг үр ашигтай тогтоон барьсан байна. Мөн хоёр сарын хугацаа зарцуулж, дотоод дахь халдварын шинэ тохиолдлыг арван хүний дотор тогтоон барьж, 3 сарын хугацаатайгаар Үханийг хамгаалах, Хүбэй мужийг хамгаалах дайнд ялалт байгуулж, халдварын эсрэг стратегийн чухал үр дүнд хүрчээ.

Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалын дагуу их гүрний үүрэг хариуцлагыг үргэлж, бусад орнуудтай хамтран Ковид-19-ийн эсрэг ажилласан байна. Хятад улс хуулийн дагуу, нээлттэй, ил тод, хариуцлагатай байр сууриар, Олон улсын хамтын нийгэмлэгт цаг даруйд нь мэдээлэл хангаж, Ковид-19-тэй тэмцсэн туршлагаа хуваалцжээ. Хятад улс Ковид-19-ийн гамшигт өртсөн дэлхийн орнуудын ард түмэнтэй сэтгэл санаагаа хамтатган, чадлын хэрээр хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирэв.

Цагаан номд тэмдэглэхдээ, эв найрамдал хамтын ажиллагаа бол олон улсын хамтын нийгэмлэг Ковид-19-тэй тэмцэх хамгийн хүчтэй зэвсэг юм. Улс орнууд хүн төрөлхтний хөгжил, үр хойчоо бодолцож, хүн төрөлхтний хамтын цогцын үзэл баримтлалын дагуу бие биендээ тусалж, Ковид-19-ийн эсрэг хамтдаа тэмцэн, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг буй болгох хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ