Цар тахлын эсрэг тэмцэл Хятадын ерөнхийлсөн хүчин чадлыг харуулав

2020-06-07 16:40:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас 7-ны өдөр “Ковид-19-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагаа” цагаан ном нийтэллээ. Цар тахлын эсрэг тэмцэл Хятадын ерөнхийлсөн хүчин чадлыг харуулав хэмээн Хятадын Төвийн суртал ухуулгын хорооны орлогч дарга, Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь хэллээ. Тэрээр тэмдэглэхдээ, “Цар тахлын үеэр үндэсний хэмжээнд яаралтай арга хэмжээ авч, Хүбэй муж болон Үхань хотод шуурхай дэмжлэг үзүүлэхийн тулд цэрэг армийнхан нийт 346 эмчилгээний баг, 42.6 мянга эмнэлгийн ажилтан, 960 гаруй эрүүл мэндийн ажилтныг Хүбэй мужид томилон ажиллуулсан бөгөөд эмнэлгийн эд материалын хангамжийг баталгаажуулахын тулд эмнэлгийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлсний зэрэгцээ бусад салбарын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн бүтцэдээ өөрчлөлт хийж, халдвартай тэмцэх ажилд шуурхай оролцсон гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ