​Цар тахалтай тэмцсэн үр дүнг өндрөөр үнэлэв

2020-06-08 16:20:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс 6-р сарын 7-ны өдөр "Ковид-19-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагаа" цагаан ном гаргаж, цар тахлын эсрэг тэмцсэн Хятад улсын шаргуу тэмцлийн үйл явцыг тэмдэглэв. Олон улсын хамтын нийгэмлэгийн олон салбарын хүмүүс Хятад улсын туршлага нь дэлхий нийтэд удирдах ач холбогдолтой, Хятад улс гайхалтай үр дүнд хүрсэн гэж үнэлж байна.

Пакистанаас БНХАУ-д сууж асан эрчин зөвлөх Зэмир Аван: "Ковид-19-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагаа" цагаан ном бол маш чухал сурвалж бичиг, цар тахлын эсрэг тэмцсэн Хятад улсын үйл ажиллагаа болон холбогдох тоо баримтыг эмхтгэсэн тул дэлхийн бусад улс орон бүс нутгийхны цар тахлын эсрэг тэмцэлд хамгийн сайн удирдамжийн нэг болох юм. Хятад улс хүний амь нас юунаас эрхэм дээд гэсэн үзэл баримтлалаар ажилласан нь зөв сонголт гэжээ.

АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн Анагаах Ухааны дээд Сургуулийн Хүн төрөлхтний Вирусийн Судалгааны газрын дарга Роберт Галло хэлэхдээ, Хятад улсын шинжлэх ухааны судалгаа, эмчилгээний хариу арга хэмжээ маш сайн бөгөөд Хятадын засгийн газраас тусгаарлах шийдвэр гаргасан нь маш үр дүнтэй боллоо гэжээ.

Суданы Шилжилтийн Засгийн газрын Ерөнхий сайд Абдулла Хамдок 6-ны өдөр хэлэхдээ, Хятад улсын туршлагаас суралцаж, цар тахлыг аль болох хурдан даван туулахын төлөө хичээн ажиллана гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ