Дураараа чалчдаг Америкийн улс төрчид амаа хумих цаг болсон

Уртнасан 2020-06-08 20:02:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 7-нд, Хятад улсын засгийн газраас нийтэлсэн “COVID-19 цар тахлын эсрэг тэмцсэн Хятад улсын үйл ажиллагаа” цагаан гадарт номд Хятад улс цар тахлын эсрэг тэмцсэн үйл явцыг цагийн хуваарь болон бодит тоо баримтаар нарийн танилцуулжээ. Эдгээр мэдээлэл тов тодорхой бөгөөд Хятад улс цар тахлыг тогтоон барьж, сэргийлсэн байдлыг ил тодорхой танилцуулж, түүнчлэн олон улсын олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд дээд хэмжээгээр хариуцлагатай хандсан юм.

Бодит тоо баримтын өмнө, олон юм донгосож, Хятад улсыг цар тахлын байдлыг нуун дарагдуулсан гэх мэтээр муулсан Америкийн улс төрчдийн худлаа яриа аяндаа илчлэгдсэн бөгөөд тэд амаа хумих цаг нь болсон юм.

Уг “Цагаан гадарт ном”-д тодорхой цагийн хуваариар, 2019 оны 12-р сарын 27-ноос 2020 оны Хятад улсын “хоёр чуулган” өндөрлөх хүртэлх хугацаан дахь Хятад улс цар тахлын эсрэг тэмцсэн багц бодит үйл явцыг 5 ангид хуваан эмхэлсэн байна. Энэ нь, Хятад улсын цар тахлын эсрэг тэмцлийн тус бие нь ил тодорхой гэдгийг харууллаа. 2020 оны 1-р сарын 3-наас эхлэн Хятад улсын холбогдох тал ДЭМБ, холбогдох улс орон, бүс нутаг, түүнчлэн Хятадын Хонконг, Макао, Тайванийн бүс нутагт цаг алдалгүй санаачилгатайгаар цар тахлын мэдээллийг мэдэгдэв. 1-р сарын 4-нд, Хятад улсын Өвчин эмгэгээс сэргийлэх төвийн албан тушаалтан АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн албан тушаалтантай утсаар ярьж, цар тахлын холбогдох байдлыг танилцуулав. 1-р сарын 8-нд, Хятад улсын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэргэжилтэн COVID-19 вирусийн өвчний үүсэл гаралд эхний шатны үнэлгээ гаргаж, түүнчлэн мөн өдөр Хятад, Америк хоёр орны өвчин эмгэгээс сэргийлэх төвүүдийн албан тушаалтан нар утсаар ярив. 1-р сарын 12-нд, Хятадын тал ДЭМБ-д хандан COVID-19 вирусийн генийн бүтцийн дарааллын мэдээллийг өгч, дэлхий нийттэй хуваалцав. Цагаан гадарт номд Хятад улс цар тахлын эсрэг тэмцсэн цагийн хуваарийг тов тодорхой жагсаасан нь Хятад улс мэдээллийг нуун дарагдуулаагүй, харин цаг алдалгүй олон улсын хамтын нийгэмлэгт вирусийн тоон өгөгдөл, цар тахлын холбогдох байдлыг мэдэгдэж, дэлхий нийт цар тахлыг тогтоон барих, сэргийлэхэд чухал хувь нэмрээ оруулсныг харуулж байна.

Пакистанаас Хятад улсад суугаа элчин сайдын яамны уулын зөвлөх асан Замир Аван, Цагаан гадарт ном маш чухал эх сурвалж юм хэмээн үнэлжээ. Тэрээр хэлэхдээ, уг номд Хятад улс цар тахлын эсрэг тэмцсэн үйл явц болон холбогдох тоо баримтыг эмхэлсэн бөгөөд дэлхийн бусад улс орон, бүс нутагт цар тахлын эсрэг тэмцэхийн хамгийн сайн удирдамжийн нэг болов гэжээ.

Үүнтэй харьцуулахад, Хятад улсыг гүтгэн муулсан Америкийн тэдгээр улс төрчид, Хятад улс цар тахал гарсан эхний хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгт хандан тодорхой, зөв мэдээлэл өгснийг өөрөө умартаж, тухайн орныхоо цар тахлын эсрэг тэмцэл, амь насыг аврахыг хойш чирэгдүүлэн, түүнчлэн өөрсдийн хувийн ашиг тусыг бодолцон цар тахлын байдлыг нууж, үүний улмаас цар тахал газар авч, тогтоон барихын аргагүй болсон хэмжээнд хүргэсэн юм. Эдгээр улс төрчид үүрэг тушаалдаа осолдсон гэм буруугаа нуун далдлахын тулд хариуцлагаа чинээ мэдэн бусдад түлхэж, худаа цуурхал зохион ярьж, Хятад улсыг “цар тахлын мэдээллийг дарагдуулсан” хэмээн гүтгэсэн юм. Уг Цагаан гадарт номд: энэ бол 1 тэрбум 400 сая Хятадын ард түмэн, вирусийн улмаас амь насаа алдсан нас барагсад, Хятад улсын олон сая эмчилгээний ажилтныг үл хүндэтгэсэн явдал, Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна гэж тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ