Бээжин-Үхань чиглэлийн агаарын тээвэр нислэгээ сэргээв

2020-06-09 09:51:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-ны өдөр Бээжин хот олон нийтийн эрүүл мэндийн яаралтай байдлыг зохицуулах түвшнээ бууруулснаар, иргэний агаарын тээврийн Үндэсний удирдах газар Хубэйн нисэх онгоцны буудлаас Бээжин хүрэх агаарын тээврийн маршрутыг сэргээх шийдвэр гаргалаа.

8-нд, сурвалжлагч Үхань хотын тээврийн газрын иргэний агаарын тээврийн албаас мэдээлснээр, иргэний агаарын тээврийн Үндэсний удирдах газрын зөвшөөрлөөр, 9-ний өдрөөс Үханий Тяньхэ нисэх онгоцны буудлаас Бээжин хүрэх зорчигч тээврийн нислэгийн маршрутыг сэргээсэн бөгөөд Наньфан агаарын тээврийн компани Үханий Тяньхэ нисэх онгоцны буудлаас Бээжингийн Да-Шин онгоцны буудал чиглэлийн ирж буцах нислэгийн үүргийг гүйцэтгэх юм байна.

Наньфан агаарын тээврийн Хубэйн салбар компанийн хариуцлагатан танилцуулахдаа, тус компани өдөр бүр үйл ажиллагаа явуулдаг Үхань-Бээжин чиглэлийн зорчигч тээврийн маршрут 6-р сарын 27-ныг хүртэл үргэлжлэх болно, тухайн үед, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх байдал, зорчигчдын аяллын шаардлагын дагуу, иргэний агаарын тээврийн Үндэсний удирдлагын газарт хандан маршрутын байдлын талаар өргөдөл гаргах болно гэжээ. Одоогийн байдлаар, Дүнфан, олон улсын агаарын тээврийн компани зэрэг агаарын тээврийн компаниуд Үхань-Бээжин чиглэлийн зорчигчдын нислэгийг сэргээх тухай төлөвлөгөөг иргэний агаарын тээврийн Үндэсний удирдлагын газарт өргөдөл гаргаж байна гэжээ. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ