"Хай Дөү-1" 10907 метр гүнд шумбав

2020-06-09 11:31:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-ны өдөр Хятадын "Тань Сүө-1" шинжлэх ухааны судалгааны хөлөг Мариана тэнгисийн гүн ёроолд эрдэм шинжилгээний даалгаврыг гүйцэтгэсний дараа гарам руугаа амжилттай буцан ирлээ. Энэ удаагийн ажлын явцад Хятадын Шинжлэх ухааны академийн Шэньяны автомажуулалтын газрын судлан бүтээсэн тэнгисийн гүн ёроолд бие даан ажиллах алсын удирдлагатай "Хай Дөү-1"-ийг ашиглан, анх удаа 10000 метрийн гүн далайн ёроолд туршилтын чанартай хэрэглээний ажлаа амжилттай биелүүлж, олон талын томоохон амжилтыг тогтоожээ. Хятад улс ийнхүү 10000 метр гүн далайд ажиллах жолоочгүй шумбагч аппаратыг анх судлан бүтээж ашигласан юм.

Энэ удаа "Хай Дөү-1" Мариана далайн 10000 метр гүн усанд 4 удаа шумбасан бөгөөд хамгийн гүндээ 10907 метр шумбаж, Хятадын шумбагч аппаратын хамгийн гүнд шумбасан рекордын тогтоосон байна.

Их уншсан

холбоотой мэдээ