Ковид-19 лабораторид бүтээгээгүй болохыг эрдэмтэд тодорхойлов

2020-06-10 10:18:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн нэрт вирус судлаач Питер Дасзак Их Британийн Guardian сайтад, "Хуйвалдааны онолыг үл тоомсорлоорой: Ковид-19 лабораторид бүтээгээгүй болохыг эрдэмтэд тодорхойллоо " гэж бичжээ.

Энэ өгүүлэл нь 6-р сарын 3-нд Их Британийн цэргийн тагнуулын байгууллагын дарга асан Сэр Ричард Дизловын хэлсэн үгэнд хариу барьсан юм. Энэхүү тагнуулын байгууллагын дарга асан тухайн үед "чухал" шинжлэх ухааны тайлан гэдгээс иш татаж, шинэ коронавирус нь байгалийн гаралтай биш, харин Хятадын эрдэмтэд бүтээсэн хэмээн бичсэн байна.

Вирус судлаач Питер Дасзак түүний тусгай нийтлэлдээ, " Энэ өгүүллийг зарим судлаачид нэгэнт няцаасан. Түүний нэг зохиогч, Норвегийн цэргийн талын ахлах зөвлөх Жон Фредрик Мокснес тус өгүүллээс өөрийн нэрээ хассан бөгөөд Фрэнсис-Крикийн хүрээлэн, Лондонгийн Эзэн хааны коллежийн эрдэмтэд ч энэхүү өгүүллийн дүгнэлтийг няцаасан юм" гэж бичжээ.

"15 жилийн турш Хятадад ажилласан нь биднийг өвөрмөц байр суурьтай болгосон, Ковид-19-ийн эх үүсвэрийн тухай маш тодорхой нотолж болно. Бид сүүлийн үеэс ч өгүүлэл нийтэлж, урьд өмөнгийн судлаачид мэдээгүй байсан 781 төрлийн сарьсан багваахайн гаралтай коронавирусын генийн дараалалыг тайлагнасан. Бидний тайланд Ковид-19 нь сарьсан багваахайнаас үүсэлтэй хэмээн нотолж байна гэжээ. Ренчинсоо



Их уншсан

холбоотой мэдээ