Вирусаас илүү аймшигтай зүйл бол хуурамч мэдээлэл, хэт их гүтгэл юм

2020-06-10 10:23:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын хэвлэл мэдээллийн мэдээлснээр, АНУ роботын дансанд хяналт тавьж, "Хятад үйлдвэрлэсэн вирусын онол" гэсэн мэдээллийн талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 9-ний өдөр хариулж хэлэхдээ: вирусаас илүү аймшигтай зүйл бол үнэн хэрэгтээ хүмүүсийн сэтгэлийг хуурсан хуурамч мэдээлэл, хэт их гүтгэл юм гэжээ.

9-нд болсон Гадаад харилцааны яамнаас хийсэн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хуа Чунь-инь хэлэхдээ, сүүлийн хэсэг хугацаанд, коронавирусийн халдварт өвчний талаарх хуурамч мэдээлэл, ялангуяа Хятад улс руу чиглэсэн янз бүрийн худал яриа, цуурхал дэгдсэн нь олон улсын халдварын эсрэг хамтын ажиллагааны хүчин чармайлтыг ноцтой хохироосон байна. Шинэ коронавирус бол бүх хүн төрөлхтний хамтын дайсан гэдгийг баримтууд нотолж байгаа бөгөөд эдгээр вирусаас илүү аймшигтай зүйл бол үнэндээ хүмүүсийн сэтгэлийг хуурсан хуурамч мэдээлэл, хэт их гүтгэл юм. Эдгээр улс төрийн вирусууд ижилхэн бүх хүн төрөлхтний хамтын дайсан мөн гэжээ.

Хуа Чунь-инь олон улсын хамтын нийгэмлэг, хуурамч мэдээлэл, киберын орон зайг арилгахын тулд эвлэрэн нэгдэж, тэдгээр худал яриа, нэр төрийг гутаах зэрэг улс төрийн вирусуудад хүчтэй цохилт өгөхийг уриалсан байна. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ