Ши Жиньпин Иньчуань хотод ажиллаа

2020-06-10 10:24:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 9-нд Ниншянгийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орны Иньчуань буюу Яргай хотод ажиллаа. Тэрээр урьд хожид Хэлань шяны Даоюй Күнжянь экологийн цэцэрлэг хүрээлэн, Хэ Лань Шань уулын зүүн хэсгийн үзмийн тариалангийн хүрээлэнд ирж, тухайн орон нутгийн экологийн хөдөө аж ахуй болон Хэ Лань Шань уулын экологийн хамгаалалтын байдалтай танилцсан байна.

Даоюй Күнжянь хөдөө тосгоны экологийн цэцэрлэгт хүрээлэн нь уулын тутаргын тариалан, загасны цөөрөм, хөдөөгийн үзэмжит газрыг дахин төлөвлөж , байгаль экологи, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, аялал жуулчлалыг уялдуулж, эргэн тойрны тариачдын ажлаар хангахыг дайчилж, тариачдын орлогыг дээшлүүлж байгаа юм.

Хэ Лань Шань уулын зүүн хэсэг бол усан үзэм тариалахад хамгийн тохиромжтой нутаг байж, дээд зэрэглэлийн усан үзмийн дарс үйлдвэрлэх бааз газар юм. 2019 онд тус газрын усан үзмийн дарсны үйлдвэрлэлийн нийт орлого 23 тэрбум юаньд хүрчээ. 

Их уншсан

холбоотой мэдээ