​Дэлхийн хэмжээнд Ковид-19-ийн халдвар авснаар оношлуулсан тохиолдол 7039918 боллоо

2020-06-10 15:51:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 9-ний өдөр гаргасан хамгийн сүүлийн тоо баримтаас харахад Хятад улсаас бусад газарт Ковид-19-ийн халдвар авснаар оношлуулсан тохиолдол нийт 6955280-д хүрчээ.

Цар тахлын тухай ДЭМБ-ын өдөр тутмын тайлангаас үзвэл, Төв Европын цагаар 9-ний өдрийн 10:00 цагт (Бээжингийн цагаар 16:00 цаг) Хятадаас бусад газарт Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол 9-ний өдрөөс 108914-өөр нэмэгдэж, нийт 6955280 болж, Хятад улсаас бусад газрын нас барсан тохиолдол 9-ний өдрөөс 3539-ээр нэмэгдэн, 399751 болсон байна.

Дэлхийн хэмжээнд Ковид-19-ийн халдвар авснаар оношлуулсан тохиолдол 9-ний өдрөөс 108918-аар нэмэгдэн, нийт 7039918 болсон бөгөөд нас барсан тохиолдол өмнөх өдрөөсөө 3539-ээр нэмэгдэн, нийт 404396 болжээ.

Их уншсан

холбоотой мэдээ