Хичээлдээ амны хаалттай явахыг шаардаж байна

2020-06-10 16:50:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сурвалжлагч Бээжин хотын боловсролын комиссоос мэдээлснээр, дунд, бага сургуулийн ахлах ангийнхан хичээлээ эхлүүлсэн бол Бээжингийн бага сургуулийн нэгээс гуравдугаар ангийн сурагчид 6-р сарын 15-аас эхлэн хичээлдээ явах болно.

Өнөөгийн байдлаар, дунд бага сургуулийн сурагчид, багш нар амны хаалттай явахыг санал болгож байна. Цэцэрлэгийн хувьд багш нар зүүх шаардлагатай бөгөөд хүүхдүүд зүүхгүй байж болно.

Тэнгэр улам халуун болж байгаа учраас сургуулийн талаас хичээлийн гадуурх үйл ажиллагаа илүү зохион байгуулах нөхцөлд зайгаа барьсан байдалд амны хаалт түр зүүхгүй байхыг санал болгож байна гэж боловсролын комиссын албан хариуцлагатан танилцууллаа.

Өнөөгийн байдлаар Бээжингийн өндөр дундын гуравдугаар анги, анх дундын гуравдугаар ангийн сурагчид тус тус 4-р сарын 27, 5-р сарын 11-нд хичээлдээ явж эхэлсэн бол 6-р сарын 1-ээс өндөр дундын нэг, хоёрдугаар анги, анх дундын нэг, хоёрдугаар анги, бага сургуулийн зургадугаар анги албан ёсоор хичээлээ эхлүүлсэн юм. 1400 гаруй сургуулийн 840 мянган сурагч сургуульдаа буцаж хичээллэж байна.

Сургуулийн мэдээллээс үзвэл, тус семестр 7-р сарын 10-нд дуусаж, 7-р сарын 11-ээс зуны амралт болно.

Их уншсан

холбоотой мэдээ