Халдварт өвчний эсрэг туршлагаасаа хуваалцав

2020-06-11 15:37:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 9-ний орой, Бээжингийн их сургуулийн 3-р эмнэлгийн эмч нар, Бразилийн мэргэжилнэгтнүүдтэй ХТРТ-ын CGTN-ий "Дэлхийн коронависурийн халдварт тахлын тухай оношилгооны тасалга"-ны сайтын шууд нэвтрүүлэгт оролцож,цахимхэлбэрээрКОВИД-19-ийн халдвар авсан өвчтнүүдийг авран эмчлэх туршингаасаа хуваалцсан байна.

Бээжингийн их сургуулийн 3-р эмнэлгийн захирал, Бээжингийн их сургуулийн Хубэйд туслалцаа үзүүлэх, халдварт өвчний эсрэг үндэсний эмчилгээний багийн ахлагч, академич Чяо Же хэлэхдээ, Бээжингийн их сургуулийн 3-р эмнэлэг Үхань хотод халдварт өвчний эсрэг тэмцэхэд 400 гаруй эмч сувилагч илгээж, 70 гаруй хоногийн турш тэмцэж, халдварт өвчнийг хяналтдаа авах, оношлох, өвчтөнд үзлэг хийх, авран эмчлэх талаар их хэмжээний туршлага хуримтлуулсан,эдгээр туршлагыг дэлхийн улс орнуудын хамтран зүтгэгчидтэй хуваалцах нь зүй ёсны үүрэг хариуцлага юм гэжээ.

Одоогийн байдлаар, Бразилд коронависурсийн халдварын тархалт улмаар хүндэрч байна. Бразилийн Эрүүл мэндийн яамны мэдээлсэн тоо баримтаас харахад, тухайн орон нутгийн цагаар 10-ны өдрийн 18:00 цагийн байдлаар тус улсад нийт халдвар авсан 772416 тохиолдол бүртгэгдэж, 39680 хүн нас барсан байна.

Бразилийн Америк тивийн анагаах ухааны корпорацын ICU анагаах ухааны менежментийн хэлтсийн захирал Виктор Клаво хэлэхдээ, халдварт өвчний эсрэг арга хэмжээ авах явцдаа Бразилийн улсын эмнэлгийн хүнд өвчтөнүүдийн нас баралт 70 хувиас даваж, хувийн эмнэлгүүдийн нас баралт ч 56 хувьтай байгааг олж харсан, иймээс Хятадын талын менежментийн туршлагаас суралцаж, нас баралтын түвшинг бууруулахад туслахыг хүсэж байна гэжээ.

Нэг цагийн шууд нэвтрүүлэгт, хоёр талын эмч нар амьсгалын аппаратыг салгах стандарт, үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай асуудлууд, мөн вирусийн эсрэг эм хэрэглэх, "хиймэл уушги" ашиглах стандарт, туршлага зэрэг сэдвийн хүрээнд судлан хэлэлцэж туршингаасаа хуваалцжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ